ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын Сахагийн нэрт дасгалжуулагч агсан Дмитрий Коркиний нэрэмжит XII удаагийн олон улсын уламжлалт тэмцээн ОХУ-ын Якут хотноо зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн тэмцээнд манай улсаас таван тамирчин хүч зодоглож байна. Тодруулбал: “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн аварга ОУХМ Т.Түвшинтулга, Азийн АШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт ОУХМ Н.Золбоо, спортын мастер Б.Төгс, Б.Буд, С.Нямдаваа нар хүч үзэхээр болжээ. Түүнчлэн “Хүч” спорт хорооны дасгалжуулагч Б.Төмөрбаатар дасгалжуулагчаар, олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Х.Чойжилжав шүүгчээр ажиллана хэмээн Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.