Казахстан улсын Алматы хотноо жүдо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-29 өдрүүдэд зохион байгуулагдана.
Жүдо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 61 орны 464 жүдоч ганцаарчилсан болон холимог багийн төрлөөр өрсөлдөнө.
Жингийн хувьд:
Охид: -40кг, -44кг, -48кг, -52кг, -57кг, -63кг, -70кг, +70кг
Хөвгүүд: -50кг, -55кг, -60кг, -66кг, -73кг, -81кг, -73кг, -81кг, -90кг, +90кг
Оролцогчийн нас: 15-17 нас насны тамирчид оролцох юм.
Шагналын сан: Алтан медаль 2300 ам.доллар, Мөнгөн медаль 1300 ам.доллар, Хүрэл медаль 700 ам.доллар тус тус хүртэнэ.
Хуваарь /Улаанбаатарын цагаар/
Есдүгээр сарын 25-ны өдөр:
- 12:00 цагаас охидын -40кг, -44кг, хөвгүүдийн -50кг, -55кг жингийн урьдчилсан барилдаан.
- 17:00 цагаас нээлтийн ажиллагаа
- 18:00 цагаас дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан явагдана.
Хөвгүүдийн -50кг жинд Монгол улсаас хоёр тамирчин оролцож байгаа ба А хэсэгт Б.Бат-Оргил эхний тойрогт Гүржийн К.Чапуришвилитэй барилдах бол D хэсэгт Н.Мэндсайхан Азербайжаны И.Ганбарлитэй барилдах оноолттой байна.
Хөвгүүдийн -55кг жинд Монгол улсаа төлөөлөн мөн хоёр бөх барилдах ба А хэсэгт Х.Батцэнгэл эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт АНУ-ын А.Мендозатай барилдах бол D хэсэгт Ө.Бямбасүрэн эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Туркын В.Бахадиртэй барилдах оноолтттой байна.
Охидын -40кг жинд Г.Нандинцэцэг эхний тойрогт Узбекистан улсын жүдоч У.Хакимоватай барилдах оноолттой байна.
Охидын -44кг жинд А.Нямхишиг эхний тойрогт Бразилын В.Команчетэй барилдах юм.
Гоё
Залгамж болох хүүхдүүддээ амжилт хүсье.