Казахстан улсын Нур-Султан хотноо чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр албан ёсоор эхэллээ.
ДАШТ-ний эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72кг жингийн барилдаануудаар эхэлсэн ба манай улсаас дөрвөн бөх дараах барилдаануудыг хийлээ.
Манай сайт чөлөөт бөхийн ДАШТ-нийг шууд дамжуулан үзүүлэхээс гадна монгол бөхчүүдийнхээ барилдааны бичлэгийг түүвэрлэн хүргэдэг уламжлалынхаа дагуу өчигдөр манай бөхчүүд хэрхэн барилдсан бүх барилдааны бичлэгийг толилуулж байна.
Олимпийн жин:
50кг жинд ОУХМ Ц.Намуунцэцэг тэгшитгэлийн барилдаанаа ОХУ-ын Екатерина Полещуктай хийж 7:9-өөр ялагдлаа. Екатрина цааш 1/8 шигшээд Шведийн П.Фредрикаг 8:1 харьцаагаар ялсан ч 1/4 шигшээд Азебейжаны С.Марияд цэвэр ялагдсанаар манай бөх дагах барилдаан хийх боломжгүй боллоо.
53кг жинд ОУХМ Э.Сумъяа эхний барилдаандаа Камеруны бөхийг оноогоор цэвэр ялсан.
Харин цааш 1/8 шигшээд ЕАШТ-ий хошой мөнгө, гурван хүрэл медальт Грекийн Мариа Преволаракитай хүч үзэн 2:5-аар ялагдлаа. Грекийн бөх хагас шигшээд дэлхийн хошой аварга Японы Майю Мүкаидад ялагдлаа.
Олимпийн бус жин:
55кг жинд “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Болортуяа эхний даваанд Энэтхэгийн Лалитаг 10:3-аар ялсан.
Харин шөвгийн наймд өнгөрсөн жилийн ДАШТ-ий тавдугаар байрын шагналт АНУ-ын Жакарра Винчестертэй барилдаж 2:13-аар ялагдлаа. АНУ-ын бөх хагас шигшээд ялалт байгуулж финалд шалгарсан тул Б.Болортуяа өнөөдөр дагаж барилдана.
72кг жинд “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Оюунсүрэн 72кг 1/8 шигшээд Азийн хошой аварга БНХАУ-ын Палихад 1:4-өөр ялагдлаа.
Шууд үзүүлж бгаад баярлалаа