Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-султан хотноо маргааш албан ёсоор эхэлнэ.
Энэ сарын 14-ний өдрийн сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн ба манай улсаас -55кг жинд 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээний хүрэл медальт М.Даваабанди 1/8 шигшээд Сербийн Себастиан Коломпарыг цэвэр ялж шөвгийн наймд шалгарлаа.
Энэхүү ялалт нь Монголын сонгомол бөхийн түүхэнд дэлхийн аваргын анхны ялалт байлаа.
М.Даваабанди 1/4 шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Азербайжаны Элданиз Азизлитай барилдан 9:0 оноогоор ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Маргааш эхлэх чөлөөт бөхийн ДАШТ-ний хуваарийг танилцуулж байна. /Улаанбаатарын цагаар/
ЕСДҮГЭЭР САРЫН 17 (МЯГМАР ГАРИГ)
- 13:00-17:00 - Эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72 кг-ын жингийн урьдчилсан барилдаан
- 18:45-19:45 - Эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан
ЕСДҮГЭЭР САРЫН 18 (ЛХАГВА ГАРИГ)
- 13:00-17:00 - Эмэгтэйчүүдийн 57, 59, 65, 76 кг-ын урьдчилсан, 50, 53, 55, 72 кг-ын жингийн дагах барилдаан
- 18:45-19:45 - Эмэгтэйчүүдийн 57, 59, 65, 76 кг-ын хагас шигшээ барилдаан
- 20:00-23:00 - Эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72 кг-ын жингийн шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол
ЕСДҮГЭЭР САРЫН 19 (ПҮРЭВ ГАРИГ)
- 13:00-17:00 - Эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн урьдчилсан, 57, 59, 65, 76 кг-ын жингийн дагах барилдаан
- 18:45-19:45 - Эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан
- 20:00-23:00 - Эмэгтэйчүүдийн 57, 59, 65, 76 кг-ын жингийн шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол
ЕСДҮГЭЭР САРЫН 20 (БААСАН ГАРИГ)
- 13:00-17:00 - Эрэгтэйчүүдийн 70, 74, 92, 125 кг-ын урьдчилсан, эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн дагах барилдаан
- 18:45-19:45 - Эрэгтэйчүүдийн 70, 74, 92, 125 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан
- 20:00-23:00 - Эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол
ЕСДҮГЭЭР САРЫН 21 (БЯМБА ГАРИГ)
- 13:00-17:00 - Эрэгтэйчүүдийн 61, 79, 86, 97 кг-ын урьдчилсан, 70, 74, 92, 125 кг-ын жингийн дагах барилдаан
- 18:45-19:45 - Эрэгтэйчүүдийн 61, 79, 86, 97 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан
- 20:00-23:00 - Эрэгтэйчүүдийн 70, 74, 92, 125 кг-ын жингийн шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол
ЕСДҮГЭЭР САРЫН 22 (НЯМ ГАРИГ)
- 17:30-19:30 - Эрэгтэйчүүдийн 61, 79, 86, 97 кг-ын жингийн дагах барилдаан
- 20:00-23:00 - Эрэгтэйчүүдийн 61, 79, 86, 97 кг-ын жингийн шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол
Чөлөөт бөхийн ДАШТ-д оролцож буй манай баг, бүрэлдэхүүний мэдээлэлтэй энд дарж танилцана уу.
Маш сайн охин минь өөдрөг, тайван, зоригтой байвал мундаг охин минь чи ялнааа
Ямар сувгаар дамжуулж бгаа вэ