Снукер биллиардын хамгийн өндөр шагналын сантай "Шанхай Мастерс-2019" тэмцээнд дэлхийн шилдгүүд өрсөлдөж байна.
Одоогийн байдлаар шөвгийн найман тамирчин тунан үлдээд байгаа ба бүгд дэлхийн чансааг тэргүүлэгчид юм. Мөн шөвгийн найман тамирчны оноолт ч тун сонирхолтой гарчээ.
Өчигдөр шөвгийн 16-д дэлхийн чансааг тэргүүлэгч, шинэхэн дэлхийн аварга Жадд Трамп дэлхийн чансааны 12-т эрэмбэлэгдэж буй Дэвид Гилбэрттэй тун өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүллээ. Жадд Трампын хувьд Шанхай Мастерс тэмцээнд түрүүлж үзээгүй хэдий гурван ч удаа үзүүрлэж байсан юм. Үүнээс хамгийн сонирхолтой нь 2012 онд Жон Хиггинстэй, 2015 онд Кайрен Вилсонтой тус тус финалдахдаа 10-9 харьцаагаар буюу ердөө нэгхэн хожлоор хожигдож байсан түүхтэй. Харин 2017 онд домогт Ронни О Сулливантай финалдахдаа 10:3 харьцаагаар хожигдож байсан бол энэ удаад тэд мөн финалд тунан үлдэх магадлал тун өндөр байгаа юм.