ТОЙМ БИЧЛЭГ: Сумо бөхийн Аки башё дөрөв дэх өдөр
ТОЙМ БИЧЛЭГ: Сумо бөхийн Аки башё дөрөв дэх өдөр

 

Японы мэргэжлийн сумо бөхийн намрын ээлжит Аки башё өчигдөр дөрөв дэх өдрөө амжилттай явагдлаа.

Аки башёгийн эхний гурван өдрийн дараах байдлаар таван бөх башёг гурван даваатай буюу унаагүйгээр тэргүүлж байсан бол өчигдрийн барилдааны дараа маэгаширагийн хоёр бөх болох Энхо, Азумарюу С.Тодбилэг нар өвдөг шороодсоноор дараах гурван бөх өвдөг шороодолгүй башёг тэргүүлж байна. 

Аки башёг уналгүйгээр тэргүүлж буй бөхчүүд

Өчигдрийн барилдаанд Какүрюү М.Ананд аварга нутаг нэгт Ичиножо А.Ичинноровтой барилдан давлаа. Харамсалтай нь Ичиножо А.Ичинноров унахдаа баруун мөрөө хүнд гэмтээж өнөөдрөөс башёг орхих болсон байна. Өнөөдөр оноолт ёсоор А.Ичинноров нутаг нэгт Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдах байсан боловч ийнхүү башёг орхиж буй тул Тамаваши Б.Мөнх-Оргил гурван даваа хоёр унаатай болж байна. 

Ийнхүү Ичиножо А.Ичинноров гэмтлийн улмаас Аки башёг орхисон гурав дахь бөх болж байгаа ба их аварга Хакухо М.Даваажаргал болон озеки Такаяасү нар мөн башёг орхиод байгаа юм.  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2019-07-15
92
95
Хөл бөмбөг
English Premier League
1
1
2
0
3
2
1
2
Spanish Primera División
4
2
1
3
1
1
2
0
0
1
German Bundesliga
0
0
Italian Serie A
3
0
1
2
1
4
1
0
2
2
2
0
UEFA Champions League
0
0
2
2
2
2
1
2
3
0
4
0
3
0
0
3