Снукер биллиардын хамгийн өндөр шагналын сантай "Шанхай Мастерс-2019" тэмцээнд дэлхийн шилдгүүд өрсөлдөж байна.
Өчигдөр хоёрдугаар тойргийн зарим тоглолтууд явагдсан ба Шанхай Мастерс тэмцээний гурван удаагийн аварга "Пуужин" хочит Ронни О Сулливан /дэлхийн чансааны №2/, Шанхай мастерс тэмцээний 2015 оны аварга Каирен Вилсон /дэлхийн чансааны №8/ нар БНХАУ-ын төлөөлөл болон оролцож буй тамирчдыг буулган авч шөвгийн 8-д шалгарч үлдлээ. Харин дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгдэж буй Марк Виллиамс болон дэлхийн чансааны 11-т эрэмбэлэгдэж буй Шаун Мөрфи нарын дуэл тун ширүүхэн өрнөж 5:6 харьцаагаар Шаун Мөрфи ялалт байгуулан шигшээ 8-д шалгарлаа. Шанхай Мастерс 2011 оны аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч асан Марк Селби дэлхийн чансааны 11-т эрэмбэлэгдэж буй Жак Лисовскид 3:6 харьцаагаар ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Өнөөдөр биллиардын спортыг шимтэн үзэгчдэдээ Ронни О Сулливан БНХАУ-ын тамирчинг 6:0 харьцаагаар "бут ниргэсэн" тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.