Снукер биллиардын хамгийн өндөр шагналын сантай "Шанхай Мастерс-2019" тэмцээн эхэллээ.
2007 оноос анх зохион байгуулагдаж эхэлсэн уг тэмцээн 11 жил тасралтгүй дэлхийн чансаа олгох тэмцээн байсан хэдий ч өнгөрсөн жилээс 24 шилдэг тамирчин урилгаар оролцдог тэмцээн болж өөрчлөгдсөн юм. Өнгөрсөн жилийн нийт шагналын сан нь 725.000 фунт буюу Монгол мөнгөөр ойролцоогоор 2.4 тэрбум төгрөгийн шагналтай сантайгаар зохион байгуулагдсан юм. Харин энэ жилийн Шанхай Мастерс тэмцээний шагналын сан 25.000 фунтээр нэмэгдсэн буюу нийт 750.000 фунтын шагналын сантай болсон байна. Цаашдаа жил бүр шагналын санг 25.000 фунтээр нэмэгдүүлж 2022 онд шагналын санг 825.000 фунт болгохоор зорьж буй мэдээ байна.
Урилгаар оролцож буй 24 тамирчны тоонд дэлхийн чансааны шилдэг 16 тамирчин, БНХАУ-ын найман тамирчин оролцох эрхтэй юм. Манай сайт уг тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэхээс гадна уг тэмцээний талаарх мэдээллийг цувралаар хүргэх болно.
Яг одоо Марк Селби болон Жак Лисовски нарын тоглолтыг шууд дамжуулан үзүүлж байна.