Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр албан ёсоор ОХУ-ын Екатеринбург хотноо эхэллээ.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр 75кг болон 91кг жингүүдийн тулаанаар эхэлсэн ба Монгол улсаас 75кг жинд Д.Давааням эхний тойрогт Узбекистан улсын боскчин Ф.Кахрамоновтой тулалдан шүүгчдийн саналаар ялагдал хүлээн тэмцээнээ дуусгалаа.
Өнөөдөр 81кг, 91кг жингүүдийн тулаан явагдах ба манай улсаас 81кг жинд Н.Шинэбаяр эхний тойрогт Узбекистаны Д.Рузметовтой учраа таарсан байна.
Харин 91кг жинд тулалдах С.Эрдэнэбаярын хувьд эхний тойрогт Словакын Д.Михалектай оноолт таарсан байна.
Жич: Манай сайт сонирхогчдын боксын ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлж байгаа ба өнөөдөр 18:00 цагаас тулаан эхлэх хуваарьтай байна.