Японы мэргэжлийн сумо бөхийн намрын Аки башё өчигдөр албан ёсоор нээгдлээ.
Башёгийн эхний өдрөөс аварга, арслангууд өвдөг шороодож энэ удаагийн башё үзүүштэй, сонирхолтой өрнөх төлөвтэй. Том цолтой бөхчүүдээс эхлээд секивакэ Митакеуми маэгаширагийн 2-т эрэмбэлэгдэж буй Асонояамад унасан бол Озеки Точиношин мөн маэгаширагийн 2-т эрэмбэлэгдэж Ичиножо А.Ичинноровт өвдөг шороодлоо. Энэ өдрийн гол дуулианаар их аварга Хакухо М.Даваажаргал маэгаширагийн 1-т эрэмбэлэгдэж буй Хокутофужид өвдөг шороодлоо. Хакухо аварга Хокутофужитэй өмнө нь зургаан удаа учраа тааран барилдахдаа таван удаад даваад байсан юм.
"Эрлийз самуурай" Даваа... хэн билээ, тэр нөхөр лав унах шиг болсон