Монгол улсын холимог тулааны "MGL-1" холбооны гурван удаагийн аварга хилийн цэргийн 0303 тусгай ангийн хошууч Дагвадоржийн Батсүмбэрэл 2019 оны 9 сарын 07 өдөр АНУ-ын "San Jose" хотноо тулааны ертөнцийн том холбоодын нэг болох Bellator холбоонд эхний тулаанаа хийн ялалт байгууллаа.
Тэрээр уг холбоонд тулалдсан хоёр дахь Монгол тулаанч бөгөөд энэ оны тавдугаар сард манай Х.Амартүвшин анхлан тулалдаж бахтай сайхан ялалт авчирснаар дараагийн тулаанч болох Д.Батсүмбэрэлд тулалдах боломж нээгдсэн байдаг. Хэрэв Д.Батсүмбэрэл тулаандаа ялалт байгуулбал Монгол тулаанчдын хувьд цаашид Bellator холбоотой албан ёсны гэрээ байгуулж , дэлхийн аваргын бүсний төлөө сая долларын тэмцээнд орох эрх авах нөхцөлтэйгөөр тулаанд орлоо. Тэр зорилгоо биелүүлж чадлаа, илүү байж чадлаа.
Манай тулаанчтай тулалдсан Жеймс Терригийн хувьд 2006 оноос мэргэжлийн тавцанд хүч үзэж байгаа ба нийт 30 тулаанд орж 20 ялалт байгуулаад байгаа хашир туршлагатай тамирчин юм. Харин Д.Батсүмбэрэлийн хувьд таван тулаанд орж нэг ч ялагдаагүй гэсэн үзүүлэлттэйгээр тулалдсан юм.
Д.Батсүмбэрэл АНУ-ын Dragon House холбооны 77кг жингийн аварга болж байсан ба "Bellator" холбоонд хийсэн анхны тулаандаа дайчин тулааныг үзүүлж нэгдүгээр үед хойд гарын шулуун цохилтоор өрсөлдөгчөө суулган улмаар хүзүүний боолтоор дуусгалаа.
Bellator 226 тулааныг бүрэн эхээр нь толилуулж байна. Манай тамирчны тулаан 40:50 цаг дээр бий.
мундаг шүү илүү их амжилт хүсэж байгаа шүү найзда