Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан барилдаан долоо хоногийн турш явагдаж дууслаа.
Дэлхийн 143 орны 828 шилдэг жүдоч хүч үзэж медалийн чанараар тэмцээнийг зохион байгуулагч Япон улс дөрвөн алт, зургаан мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүллээ.
Үүнээс -60кг жинд Маруяама Жоширо, +78кг жинд Соне Акира нар анх удаа дэлхийн аварга (насанд хүрэгчдийн) болсон бол эмэгтэйчүүдийн -52кг жинд Абе Ута хошой аварга, -73кг жинд Оно аварга гурав дахь удаагаа дэлхийн аварга боллоо.
Франц улсын домогт бөх Агбегненоу Кларисс дөрөв дэх удаагаа дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртлээ.
Манай улсаас эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн бол Ё.Басхүү, Б.Ганхайч нар шагналт байранд шалгарсан юм. Манай сайт жүдо сонирхогчдодоо өдөр өдрийн шилдэг цэвэр ялалтуудын түүвэр бичлэгийг толилуулдаг уламжлалынхаа дагуу эхний өдрийн цэвэр ялалтуудын түүвэр бичлэгийг толилуулж байна. Энд манай М.Уранцэцэгийн гайхалтай цэвэр ялалтуудын торгон агшнууд багтсан байна.
Өнөөдөр жүдо бөхийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдах ба манай улс D хэсэгт БНХАУ-ын багтай барилдах оноолт гарчээ.