Япон улсын Токио хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.
Өнөөдөр манай гурван жүдоч барилдаж байгаа ба манайхны өнөөдрийн салхийг хагалж эмэгтэйчүүдийн -48кг жинд барилдаж буй ОУХМ Г.Наранцэцэг эхний тойрогт Словений С.Марусатай барилдан нэмэлт цагт цэвэр савлаа. Одоо Г.Наранцэцэг хоёрдугаар тойрогт 2015 оны өсвөрийн дэлхийн аварга Косовогийн Красникитэй барилдах юм. Эмэгтэйчүүдийн -48кг жингийн оноолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Манай сайт дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дэвжээг нэгэн зэрэг шууд дамжуулан үзүүлж байгаа ба шууд дамжуулалтыг хүлээн авч үзэхийг хүсвэл энд дарна уу.
Mash goy bna