Өсвөр үеийн таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө буюу сүүлийн өдрөө явагдаж байна.
Манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Хур Ин Ён, дасгалжуулагч, багш нар болох М.Мягмарбаяр, Ү.Ган-Эрдэнэ, Б.Хатанбаатар нарын удирдлага дор 13 тамирчин оролцож байгаагаас одоогийн байдлаар хараах медаль аваагүй байна. Өнөөдөр манай үлдсэн дараах дөрвөн тамирчин дэвжээнд гарч тулалдах юм.
- Эрэгтэйчүүдийн -49кг жинд Т.Энхжин /Олимп клуб/ эхний тойрогт Оман улсын тулаанч А.Нассертэй тулалдана. /хоёрдугаар дэвжээний дөрөв дэх тулаан/
- Эрэгтэйчүүдийн -57кг жинд Э.Цэрэнжав /Торнадо кик клуб/ эхний тойрогт Украйны М.Симуртай тулалдана. /нэгдүгээр дэвжээний ес дэх тулаан/
- Эмэгтэйчүүдийн -37кг жинд Г.Гантуяа /Хүч спорт хороо/ эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Израйль болон Тайландын тулаанчдын ялсантай нь тулалдана. /хоёрдугаар дэвжээний 18 дахь тулаан/
- Эмэгтэйчүүдийн +59кг жинд Г.Отгончимэг /Хүч спорт хороо/ эхний тойрогт БНСУ-ын Ж.Хэёнжитэй тулалдана. /гуравдугаар дэвжээний 22 дахь тулаан/
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Медалийн төлөөх тулааныг Улаанбаатарын цагаар 17:00 цагаас шууд дамжуулна.