Таеквондогийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн пара таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Иордан улсын нийслэл Амман хотноо зохион байгуулагдаж байна.
Энэ сарын 24-ний өдрийг хүртэл зохион байгуулагдах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Пара-Таеквондогийн төрлөөр эхэлсэн юм. Манай улсаас пара-таеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч багш Л.Отгонбаатар, Си Ин нарын удирдлага дор оролцож пара-таеквондгийн үндэсний шигшээ баг, алдар спорт хорооны тамирчин ази тив, дэлхийн хошой аварга Х.Энхтуяа -49кг жинд аваргын алтан медаль, эрэгтэйчүүдийн -61кг жинд дэлхийн дөрвөн удаагийн аварга, ази тивийн дөрвөн удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ хүрэл медаль тус тус хүртлээ.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21 өдөр өсвөр үе, залуучуудын ангиллаар үргэлжлэн явагдах ба манай улсаас өсвөрийн таеквондогийн шигшээ багийн 10 тамирчин дасгалжуулагч багш Т.Билэгсайханы удирдлага дор оролцоно. Энэ удаагийн ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол улсаас олон улсын шүүгч Д.Лхагвадорж дэнсэлж байна.