СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ж.Батзандан: Би Оспантай холбоотой түүхийн үнэнийг ярьсан

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

 

Монгол улсын Eрөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Батзандан байр сууриа илэрхийллээ

Тэрбээр

"Би дөнгөж сая УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилаа. Л.Болд гишүүн Б.Хурцаас уучлал гуйх шаардлагагүй гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, Б.Хурцыг эрүүдэн шүүлт зохион байгуулсан гэж хэлснийхээ төлөө уучлал гуйхгүй гэж үзэж байна. Харин авлига авсан, хууль бус үйл ажиллагаа явуулсан 17 шүүгчийг түдгэлзүүлсэн нь сайн хэрэг. Эдгээрээс гадна бидний таван гишүүн Улсын дээд шүүхийн 8 шүүгчийн бүрэн эрхийг түдгэдзүүлэх ёстой гэдэг хүсэлтээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн. Дээрх 8 шүүгч бол С.Зориг агсны хэрэг дээр эрүүдэн шүүлтийн хохирогч болсон Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг гурван шүүх дамнуулан шүүсэн хүмүүс. Эднийг үтэр түргэн чөлөөлж байж шударга ёс тогтоно гэж бид үзэж байна" гэлээ. 

Мэдээллийн дараа зарим зүйлийг тодрууллаа.

- 17 шүүгчийг гэмт хэрэг үйлдэж, авлига авсан гэдгийг яаж нотолсон юм бэ?

- Шүүхийн eрөнхий зөвлөлөөс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өгсөн матeриалд байгаа. Бидэнд өгсөн мэдээллээр Салхитын мөнгөний ордоос авлига авсан байна.

Мөн энэ дашрамд би Оспаны талаар мэдээлэл өгьe. 37 хүн хар тамхины хэрэгт холбогдсон, 54 хүн дипломат албан паспорт ашиглаж хар тамхины наймаа хийж байгаа талаар би мэдээлэл дэлгэсэн. Өнгөрсөн хугацаанд Баян-Өлгий аймагт ажиллахдаа Х.Чойбалсан, Оспан нарын уулзалтын талаар түүхийн үнэнийг ярьсан. Оспан, Х.Чойбалсан нар уулзаж баруун хязгаарын үймээнийг намжаасан талаар. Гэтэл үүнийг зарим хүмүүс буруу, ташаа мэтээр ярьж байна. Мөн түүхийн асуудлаас болж намайг буруутгаж байгаа хүмүүс надтай холбогдож, мэтгэлцэж болно гэдгийг уламжилъя.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.