Туркийн Истанбул хотын иргэн 17 настай Фэузи Забаатыг "баатар" хэмээн цахим орчинд өргөмжилж байна. Тэрээр орон сууцны хоёр давхрын цонхноос унасан хоёр настай Доха Мухаммед охиныг замаас нь агаар дээр тосон авч амь насыг нь аварчээ. Өсвөр насны хүүгийн ачаар бяцхан охин ямар нэгэн бэртэл авалгүй эрүүл саруул үлдсэн байна. Охины ээж хоол хийж байхдаа цонхоо онгорхой үлдээснээс болж хоёр настай охин унажээ.
Эх сурвалж: www.bbc.com