Дэлхийн 43 дугаар Шатрын Олимпиадын долдугаар өрөг эхлэв. МШХ-ны Ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, парламентийг төлөөлж Олимпиадад оролцож, баг тамирчдаа дэмжиж байгаа УИХ-ын гишүүн, УИХ дахь Шатрын спортыг дэмжих лобби бүлгийн гишүүн Б.Саранчимэг болон албаны бусад хүмүүс баг тамирчидтайгаа тоглолтын өмнө уулзаж, амжилт хүсэн, төрийн дууллаа эгшиглүүлжээ.
Өчигдөр манай эрэгтэйчүүдийн баг Венесуэлийн багтай тоглож 2.5:1.5 бол эмэгтэйчүүдийн баг Индонезийн багтай тоглож 3.5:0.5 харьцаатай болсон. Тэгвэл наймдугаар өрөгт эрэгтэйчүүд Үзбекстан улсын багтай оноолт таарч, эмэгтэйчүүд 2016 оны 42 дахь дэлхийн шатрын олимпын мөнгөн медальт Польш улсын хүчирхэг багтай оноолт таарсан байна. Олимпиадад оролцож байгаа нийт орны шатарчдынх нь дундаж чансаагаар \Rating Average\ таван зиндаанд \A,B,C,D,E categories\ хувааж тэмцээний дараа ангилал бүрт нь байр эзлүүлдэг. Манай бүсгүйчүүд "А" ангилалд “тулалдаж” байна.
Тамирчдадаа амжилт хүсье.
Сонирхуулахад, маргааш МШХ-ны Үндэсний Шигшээ багын төв штаб FIDE 89th CONGRESS болох Sheraton буудалд байрлаж хурлын үйл ажиллагааг эхлүүлж шинэ Ерөнхийлөгчөө сонгох юм.