СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

iPhone, iMac-ын дизайнер Жони Айв Apple-ыг орхилоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Apple-ыг дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компани болгоход 30 орчим жилийн хүч хөдөлмөрөө зориулсан шилдэг дизайнер Жони Айв хувийн аяллаа эхлүүлэхээр болсон гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Британийн иргэн ноён Жонатан iMac, iPhone, iPod-ын одоо байгаа өнгө төрх, загвар дизайныг сэдэж олонд таниулж чадсан хүндтэй эрхэм юм.

Тэрээр өөрийн LoveFrom фирмээ байгуулж анхны үйлчлүүлэгчээрээ Apple компанитай хамтран ажиллахаар болжээ. Жони Айв хэлэхдээ хувьсал өөрчлөлт хийх хамгийн зөв цаг ирсэн гэжээ.

Дэлхийн хамгийн шилдэг технологийн компаниудын нэгд зүй ёсоор нэрлэгддэг Apple ойрын хугацаанд томоохон өөрчлөлтийг хийх үе тохиож буй бололтой. Хоёр сар орчмын өмнө тус компанийн худалдааны ахлах Ангела Арендтс ажлаас гарахаар болсны дараа хөрөнгө оруулагчид борлуулалт буурч болзошгүй хэмээн ихээхэн сэтгэл зовниж байгаа юм.

Жони Айв “30 жилийн турш олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсний дараа хийсэн ажлаараа маш их бахархаж байна. Бид Apple-д бүтээлч загвар дизайны багийг бүрдүүлж чадсан” гэжээ.

Ноён Жонатаны шинээр үүсгэн байгуулж буй LoveFrom технологийн хэв маягийг бүрэн цогцлоох ба Apple-д хамт ажиллаж байсан Марк Ньюсон түүнтэй хамтрахаар болжээ. 1998 онд iMac, 2001 онд iPod-ын загваруудыг шинэчилсэн байна.

Домогт Стийв Жобс амьд ахуй цагтаа “хэрэв надад Apple-д оюун санааны хамтрагч байсан бол тэр нь Жони” хэмээн хэлж байжээ. Технологийн шинжээчид Стийв Жобс, Жони Айв нарыг Apple-ын эзэнт гүрний Леннон, МакКартни нар хэмээн үнэлдэг байв.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.