АТГ-т өнөөдөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Авто тээврийн үндэсний төв”, “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл”, “МИАТ”, “Монгол шуудан”, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХК-ийн үйл ажиллагаанд хийсэн авлигын эрсдэлийн үнэлгээний дүнг танилцуулах уулзалт хэлэлцүүлэг боллоо.
Төрийн өмчит дээрх компаниудын үйл ажиллагааг АТГ-аас боловсруулсан 61 шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ хийхэд авлига авах эрсдэлтэй гэдэг дүгнэлт гарчээ. Дээрх байгууллагууд шилэн дансаа хөтөлдөггүй, ажилтан шинээр ажилд авахдаа шударга, ил тод байдлыг хангадаггүй, тендер худалдан авах ажиллагааг нээлттэй ил тод явуулдаггүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн тул АТГ-аас зөрчлөө арилгах тухай зөвлөмж хүргүүлэхээр болсон байна.