Энэтхэг улсын хоёр иргэн улаан чихт усны яст мэлхийн 5,255 ширхэг зулзгыг хил давуулах гэж байгаад Малайзын нийслэл Куала Лумпурын нисэх буудалд баригджээ. Тэд яст мэлхийн олон мянган зулзгыг сагсанд хийж тээшиндээ нуусан байна.
Холбогдох хүмүүсийн хэлснээр эдгээр зулзгууд 12,700 ам.долларын үнэ хүрэх ба Энэтхэгт аваачиж тэжээвэр амьтдын дэлгүүрт худалдах гэж байсан хэмээн мэдэгджээ. Малайз улсын хилээр дамжиж олон төрлийн хууль бус ан араатан, мансууруулах бодис тээвэрлэж Азийн зах зээлд худалдах сонирхолтой ганзгын наймаачид олон байдаг.
Энэтхэг улсын иргэд Хятадын Гуанжоу хотоос Куала Лумпурт ирснийхээ дараа баригджээ. 30 болон 42 настай хоёр эрэгтэй яст мэлхий хил давуулан гаргах зөвшөөрөлгүй байсан тул тав хүртэл жилийн хорих ял, их хэмжээний торгууль оноох шийтгэл амсах юм.
Байгаль хамгаалах олон улсын холбооноос улаан чихтэй хагас усны яст мэлхийг гэрт тэжээх нь элбэг гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com