СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Роботууд 2030 он гэхэд 20 сая ажлын байрыг орлоно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Роботуудын хүчин чадал нэмэгдэхийн хэрээр хүний гараар хийх ажлыг хөнгөвчилж, эдийн засгийг хэмнэх ашигтай ч нөгөө талаар нийгэмд хэд хэдэн сөрөг үр дагавар үүсгэж буйг судлаачид сануулсаар байдаг. Oxford Economics-ын хийсэн шинэ судалгаагаар ирэх 10 жилийн хугацаанд дэлхий даяар үйлдвэрлэлийн 20 сая ажлын байрыг робот машинууд орлоно гэжээ.

Дэлхийн үйлдвэрлэлийн салбарын нийт ажиллах хүчний 8,5 хувийг роботууд дангаараа хийж гүйцэтгэнэ.

Үйлдвэрлэлийн салбарт автоматжуулалт шинэ ойлголт, хэв маяг биш нь мэдээж. 2016 оны судалгаагаар автомашины аж үйлдвэрлэлийн салбарт л гэхэд 43 хувийг роботууд гүйцэтгэж байна.

 

 

Нөгөө талаар роботуудыг ажиллуулах нь хүн ажиллуулахаас илүү хямд, зардал багатай тусч байгаа юм. Үүнтэй зэрэгцээд үйлдвэрийн бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага тасралтгүй өсч байна.

Хятад бол автоматжуулалтын зах зээлд маш том боломж зах зээлийг нээж байгаа улс орнуудын нэг. Дэлхийн роботжуулалтын 20 хувь нь аль хэдий нь энэ улсад төвлөрч байна. 2030 онд хүний хөдөлмөрийг орлох 20 сая роботын талаас илүү нь буюу 14 сая нь Хятадад ажиллана гэж Oxford Economics таамаглажээ. Тус байгууллагын тооцоолсноор ирэх 10 жилийн хугацаанд роботуудыг хөгжүүлснээр дэлхийн ДНБ 5,3 хувиар буюу 4,9 их наяд ам.доллараар өснө.

 

 

Роботууд тогтворгүй байдлыг хэрхэн бий болгох вэ?

Дээр дурдсанчлан роботууд эдийн засгийн ашигтай ч орлогын тэнцвэргүй байдлыг бий болгоно гэж судлаачид үзэж байна. Хөдөлмөрлөх хүчийг хялбаршуулах нь дэлхийн нийтэд аль эсвэл улс орон бүрт ижил тэнцүү хуваарилагдах боломжгүй.

Ядуу буурай орны иргэд роботуудад ажлын байраа алдсанаар тэнцвэргүй байдал үүснэ. Хотын төвлөрсөн болон алслагдсан бүсийн хооронд хэтэрхий том ялгаа гарах аж. Тиймээс бодлого төлөвлөгчид орлогын тэнцвэргүй байдлын эсрэг ямар арга хэмжээ авахаа нарийн тунгаах хэрэгтэй гэж судлаачид зөвлөж байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.