СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2018-10-02

Гадаадын тагнуулчийг саатуулан, тусгай ажиллагаа явуулав

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
6 жилийн өмнө

 

Тагнуулын ерөнхий газраас өнөөдөр 11.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн V хороонд байрлах Голомт хотхоны С блокоос баривчилгаа явуулах гэж байна гэсэн мэдээллийн дагуу манай сурвалжлах баг очиход ТЕГ-ын гурван албаны машинтай ажилчид тусгай ажиллагаа зохион байгуулж байв. Тухайн байрны орцноос иргэдийг гаргаж, оруулж байсан бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагад ямар нэгэн мэдээлэл өгөөгүй юм.

Иргэдээс авсан мэдээллээр тус байранд олон тооны гадаадын иргэн амьдардаг, тус байрны долдугаар давхрын айлд ТЕГ-ын ажилчид орсон гэлээ. Өдрийн 13.00 цагийн үед тус газрын ажилчид . Ингээд ТЕГ-ын ажилтан сэтгүүлчдэд “Гадаадын  тагнуулчтай холбоотой асуудлаар тусгай ажиллагаа явуулж дууслаа. Дэлгэрэнгүй мэдээлэл авахаар бол ТЕГ-т хандана уу” гэж мэдэгдсэн.

Тус газрын ажилтны мэдэгдсэнээр гадаадын тагнуулын түрээсэлж байсан байранд нь нэгжлэг хийн, эд мөрийн баримт болон бичиг цаас авч гарсан нь болох нь тодорхой болов. Энэ хэргээс харвал гадаадын тагнуулч хүн жирийн иргэдийн дунд амьдран тагнуулын ажиллагаа явуулдаг болох нь тодорхой байна.

Энэ хэргийн дагуу ТЕГ мэдээлэл хийсэн бөгөөд “Тагнуулын хуулийн 10.1 заасны дагуу харьяаллын гэмт хэрэгтэй тэмцдэг. Энэ хүрээнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг, Хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу саатуулсан. Одоогоор мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байгаа учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Прокуророос мэдээлэл авна уу” хэмээв.

 хэмээсэн байдаг.

“Тагнуул хийх” гэдэг нь гадаад улсын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар гүйцэтгэсэн, Монгол Улсын иргэнийг гадаадын тагнуулын албатай нууцаар хамтран ажиллахыг ятгасан, ажиллуулсан, төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан үйлдлийг ойлгоно.

Өөрөөр хэлбэл, гадаад улсын иргэн Монгол Улсад тагнуулын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй бөгөөд хэргийг шалгаж байгаа юм байна. Одоогоор ямар улсын тагнуулыг саатуулсан талаар мэдээлэл өгөөгүй. Энэ талаарх мэдээллийг бид тухайн бүрт нь мэдээлж байх болно.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.