СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Флорида: 34 гэрч бүсгүйтэй өнөр хурим

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

АНУ-ын Флоридагийн дуучин Касме Картер үзэсгэлэнт далайн эрэгт өнөр өтгөн хуримаа хийжээ. Касме хуримын гэрчээрээ 34 бүсгүйг сонгосон байна.

Хуримын гэрчүүд ихэвчлэн 5-8, хамгийн ихдээ 10 гаруй байдаг ч Касме өөрийн амьдралд орж ирсэн дотны 50 найзаа хуримынхаа гэрч болгохыг хүсчээ. Гэвч тэдний зарим нь гэр бүлийн шалтгаантай, армид элссэн зэргээр 34 нь ирсэн байна.

Касмегийн хуримыг гэрчилж, түүний амьдралын хамгийн аз жаргалтай мөчийг хуваалцсан найзуудынх нь зургаа нь төрөл садны эгч дүүс нь байсан бол 28 нь дотны найзууд нь ажээ. Гэвч яагаад ийм олон бүсгүйг гэрчээр сонгосныг олон хүн сонирхож байв.

 

 

Түүний хэлснээр ажил, сургууль гээд амьдралын талбарт нэгнээ олж нөхөрлөсөн хүчирхэг эмэгтэйчүүдтэй нандин мөч, хайраа хуваалцахыг хүссэн гэжээ. Энэ тухайгаа нөхөртөө анх хэлэхэд түүнийг тоглож байна гэж боджээ. Үнэн гэдгийг нь мэдсэн ч гэрч бүсгүйчүүдтэй тоо тэнцэх гэрч залуус урих амаргүй тухай эхнэртээ хэлсэн байна.

 

 

Касме Картер найз бүсгүйчүүдээ хуримандаа урьж гэрч болохыг хүссэн боловч тэдэнд ч мөн олуулаа байгаа гэдгийг хэлээгүй учир гэрчүүд ирээд тун гайхжээ. Бүгд л нэгийгээ хараад бурхан минь хэмээн гайхширч байсан нь сүйт бүсгүйд хуримын гайхалтай бэлэг болж чадсан байна.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.