СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
| 2019-06-25

Эрүүгийн зохиомол хэргийн эсрэг жагсаал болов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

. Нийслэлийн Сахаровын өргөн чөлөөнд болсон энэ жагсаалд оролцогсод “Медуза” хэвлэлийн сэтгүүлч Иван Голуновыг цагдаагийнхан хар тамхины наймааны хэрэг гэгчээр баривчилсантай холбогдуулан ийм хөдөлгөөн өрнүүлсэн байна. Жагсаал эхлэхэд сэтгүүлч И.Голунов үг хэлж “Зохиомол хэргээр ял эдэлж байгаа хүн бүрт эрх чөлөө олгоё. Энэ бол зохиомол хэрэгт гүтгэгдэн ял эдэлж байгаа хүн бүрт эрх чөлөө олгоё. Энэ бол зохиомол хэрэгт гүтгэгдэн ял эдэлж байгаа бүх хүнийг шоронд илгээхгүй байхын эхлэл болно” гэж хэлжээ.

Цуглаанд оролцсон ОХУ-ын Сэтгүүлчдийн холбооны тэргүүн Игорь Ясин, ээж нь гэрийн хорионд байгаа “Шинэ эхлэл” байгууллагын идэвхтэн Анна Павликова Юлия, Авлигатай тэмцэх сангийн Любовь Соболь, Либертариан намын холбооны хорооны гишүүн Михайл Светов нар оролцсон байна. э. Харин Оросын Либертариан намын Москвагийн хэсгийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Александр Гуд цуглаанд 3.4 мянган хүн оролцсон гэсэн байна.

Ийм жагсаал Оросын Хабаровск, Владивосток, Доод Новгород хотуудад болсон бол Омск, Новокузнецк, Саратов хотод олон нийт эсэргүүцлийн арга хэмжээ авчээ. Сахаровын талбайд болсон энэ цуглаан сэтгүүлч И.Голуновыг дэмжсэн гурав дахь ажиллагаа. Энэ хугацаанд цагдаагийнхан 200 хүнийг саатуулсан гэсэн бол хүний эрхийг хамгаалагч “ОВД-Инфо” байгууллагын идэвхтнүүд 400 хүнийг саатуулсан гэжээ.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.