СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Парис хот хэт халуунтай хэрхэн тэмцэж байна вэ?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Франц улсын нийслэл Парис хотод хэт халснаас болж 2003 онд олон мянган иргэн амьсгал хурааж, цогцос хадгалах газрууд дүүрч байсан гашуун сургамж бий. Энэ явдлаас хойш хэт халахаас урьдчилан сэргийлэх төрөл бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлж иржээ.

Парис хот энэ зуны халуун цаг агаартай тэмцэхийн тулд усан сангуудыг шөнийн хуваарьт шилжүүлж, томоохон цэцэрлэгт хүрээлэн усан оргилуур сэрүүцүүлэх өрөөнүүдийг 24 цагийн турш нээлттэй байлгахаар болжээ. Хотын онцгой байдлын газраас өндөр настнууд болоод ганцаараа амьдардаг иргэдэд ихээхэн анхаарч ажиллаж байна.

Мөн хүн ам ихтэй ядуусын хороололд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн гурван том усан санг түр хугацаагаар ажиллуулах болсныг хотын дарга Энн Хидалго мэдэгдэв.

 

 

Парис хот даяар найман том усан сан, 13 цэцэрлэгт хүрээлэнг уртасгасан цагаар ажиллах нь иргэдэд сэрүүцэх боломжийг олгож байгаа юм. Хотын гудамж талбайг чимдэг чулуун хана, байшин хэт халуунд агаарын температурыг улам бүр нэмэгдүүлж байгаа тул ногоон байгууламжийг нэмэх шаардлагатайг эрх баригчид сануулдаг.

 

 

Түүнчлэн хотын гудамж талбайд 5,000 ширхэг дахин боловсруулсан савтай усыг гудамж талбайд амьдардаг орон гэргүй иргэдэд тарааж, хот даяар ундны цэвэр ус бүхий 1,000 гаруй оргилуурыг нэмж байршуулжээ.

 

 

Эх сурвалж: www.theguardian.com  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.