СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нислэгийн үеэр унтаж байсан эмэгтэйг онгоцонд үлдээсэн байжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Эйр Канадын онгоцоор нисч байсан эмэгтэй нислэгийн үеэр унтаж байгаад онгоцондоо үлдсэн байсан гэжээ. Тиффани Адамс энэ сарын 9-ний өдөр Канадын Куэбэкээс Торонто хот руу нисч байх замдаа унтсан байна. Сэрээд хартал шөнө дунд маш хүйтэн болчихсон эмэгтэй суудал дээрээ үлдэж онгоцыг хэдий нь зогсоол дээр байрлуулсан байжээ.

Канадын нислэгийн компаниас ийм явдал болсон гэдгийг хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа гэдгийг мэдээлжээ. Эмэгтэй шөнө дунд хав харанхуйд ганцаараа сэрэхдээ маш их айсан тул уг явдлаас хойш шөнө ганцаараа байж чадахгүй болсон хэмээн ярьжээ.

Адамс олон цаг зогссон хүйтэн эзгүй онгоцонд сэрсэн даруйдаа найз Дианна Дэйл рүүгээ залгаж онгоцонд үлдсэн гэдгээ дөнгөж хэлээд утас нь унтарсан байна.   Адамсын найз Торонто Пиэрсон нисэх буудал руу залгаж зогсоол дээр байгаа онгоцонд хүн үлдсэн гэдгийг хэлжээ.

Эмэгтэй нисэх буудлын ажилтнуудад өөрийгөө мэдэгдүүлэхийн тулд онгоцны бүхээгийн гэрэл асааж дохио өгөхийг оролдсон байна. Ажилчид түүнийг олоод маш их гайхжээ. Нисэх буудлын зүгээс тансаг лимузинээр аялж, тавлаг зочид буудалд амрах санал тавьсан ч эмэгтэй татгалзаж гэртээ хурдан харихыг хүсчээ. Нислэгийн компаниас Адамс руу удаа дараа залгаж хэргийг мөрдөн шалгаж байгааг хэлж уучлал гуйсан байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.