Богино хэмжээний дүрс бичлэг хийж байршуулдаг “TikTok” хавсралтыг хөгжүүлсэн Бээжинд төвтэй “ByteDance” компанийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо нэг тэрбум давсан байна. “ByteDance” компани нь мэдээний “Jinri Toutiao”, дүрс бичлэгийн “Top Buzz”, гэрэл зургийн “FaceU” зэрэг 10 гаруй хавсралтыг хөгжүүлснээс хамгийн амжилтад хүрсэн нь “TikTok” аж. “Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар, “Apple” компанийн “App Store”оос хамгийн их татагдсан хавсралтаар “TikTok” таван улирал дараалан шалгарсан байна. Мөн энэ оны эхний гурван сарын хугацаанд дэлхий даяар хамгийн их татагдсан хавсралтуудын гуравдугаарт шалгарчээ. Өнгөрсөн хоёрдугаар сард “TikTok” хавсралтын татагдсан нийт тоо нэг тэрбум хүрснээс АНУаас 100 сая, Энэтхэгээс 250 сая орчим удаа татсан байна. “Tencent” компанийн “WeChat” нийгмийн сүлжээний хавсралтыг хэрэглэгчдийн тоо өнгөрсөн онд нэг тэрбум хүрсэн хэдий ч тэдний олонх нь Хятадын иргэн байжээ.