СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Туул голын "цэргүүд" албандаа гарлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Горхи-Тэрэлжийн БЦГХЗ-тай хамтран Тэрэлж голд үржлийн насны минж тавилаа. ОХУ, ХБНГУ-аас авчирсан минжний Монголд төрсөн дөрвөн дүдэр Туул голын экосистемийг байгалийн аргаар сайжруулах албандаа гарч байна.

.

Туул голын урсцыг тохируулах зорилгоор 2011 онд эхэлсэн минж нутагшуулах, үржүүлэх төслийн хүрээнд 24 минжийг байгальд тавьж, тус төвд 42 минж өсгөж байгаа юм байна.

Улаан номонд орсон минж бол усны инженер буюу гол, мөрний цэвэрлэгч юм. Тэд хэзээ ч загасаар хооллодоггүй гэдгийг мэдэх үү? Тэр утгаараа . Минж нутагшуулах нь Туул голын экосистемийн доройтлыг багасгах, голын экологийн нөхцөлийг байгалийн аясаар нь сэргээх, урсацыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Минж нь мэрэгчдийн багт багтах амьтдын дотроос хамгийн том биетэй. Монгол улсын Улаан номонд багтсан ховор мэрэгчдийн нэг юм. . Минж нь бүлийн зохион байгуулалтаар амьдардаг ба бүлийн бүтцэд эцэг, эх, нэг болон хоёр настай минжүүд багтдаг аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.