Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Монгол Улсын сайд асан М.Энхсайхныг суллах шийдвэр гаргалаа. АТГ-аас М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан үйлдэл нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж шүүх үзсэн тул М.Энхсайханыг саатуулах тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.