СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-06-21

Яараад яахав дээ: Жилд 600 жолооч яарснаасаа болж зам тээврийн осолд өртөж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Зуны дэлгэр цаг ирлээ. Аялал зугаалга гээд иргэд хөдөө, орон нутгийг зорих урсгал нэмэгддэг. Гэвч манай улсад "зарлаагүй дайн" болж буй талаар удаа дараа албаныхан мэдээлж, сэрэмжлүүлсээр байгаа. Гэхдээ бид тоодоггүй, үл ойшоосоор л байгаа. Энэ дайн өнөөдрийг хүртэл зогсохгүй байна. Харин ч өсөх хандлагатай байгаа юм.  Гэр рүүгээ биш үхэл рүүгээ яарсан уу гэлтэй хүмүүсийн тэвчээргүй, хүлээцгүй байдал өөрийнх нь төдийгүй гэмгүй зорчиж буй бусдын амь насанд хүрэхэд нөлөөлөөд байна.

.

Улаанбаатар хотоос аймгууд руу явдаг төвлөрсөн замд ухуулга, нөлөөлөл, урьдчилан сэргийлэх самбаруудыг гурван чиглэлд байршуулжээ. Үүнд:

Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлийн 67 км-т буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг;

Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймгийн чиглэлийн 48 км-т буюу Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг;

Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлийн 61 км-т буюу Төв аймгийн Баянчандмань сумын нутаг.

Цагдаагийн Ерөнхий газар, Монголын аялал жуучлалын жолоочдын холбоо, Фантастик продакшны залуус хамтран өнөөдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Баянцогт гэх газарт өнөөдөр ухуулга, нөлөөллийн самбарыг жолооч таниулахаас гадна орон нутгийн замд хурдаа хасан яаралгүй хөдөлгөөнд оролцохыг уриалан, яарад яахав дээ хэмээн бичсэн хуулга, үнэртүүлэгч, ундаа зэргийг жолооч нарт өгөв.

. Аян замдаа хурдаа тохируулан яаралгүй явах хэрэгтэй гэдгийг мэдэж авлаа. Жолооч нарт хэрэгтэй зүйл хийжээ” хэмээн жолооч Б.Ганзориг ярьсан юм.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Д.Батжаргал “Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс санаачлан хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа шалтгаан, нөхцөлийн нэг болох зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулахад “Оюутолгой” ХХК, “Мобиком корпораци” ХХК-тай хамтран .

Зуны урин дулаан цаг, хүүхдийн амралт эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн Улаанбаатар хотоос хөдөө, орон нутаг, байгалийн үзэсгэлэнт газруудад амрах, зугаалах хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан иргэд ” хэмээв.

Та сайн явж ирэв үү гэдгээс биш та хурдан явж ирэв үү хэмээн асуудаггүй. Тэгэхээр аль болох дүрмээ баримтлаад хайртай хүмүүсээ эрсдэлд оруулалгүй аян замдаа яаралгүй сайн явж хүрэх газраа очоорой

“Яарад яахав дээ” аяныг дэмжин орон нутгийн жолооч нартаа ухуулаг сурталчилгаа хүргэх үүднээс Монголын аялал жуучлалын жолоочдын холбооны төлөөлөл оролцсон юм. “Жуулчин тээврийн жолооч нар маань зуны улиралд хөдөө орон нутгийн замд зорчдог. Жолооч нар маань цаг хожих гэж нэгнээсээ өрсөн түрүүлдэг. . Та сайн явж ирэв үү гэдгээс биш та хурдан явж ирэв үү хэмээн асуудаггүй. Тэгэхээр аль болох дүрмээ баримтлаад хайртай хүмүүсээ эрсдэлд оруулалгүй аян замдаа яаралгүй сайн явж хүрэх газраа очоорой хэмээн захиж хэлмээр байна хэмээн Монголын аялал жуучлалын жолоочдын холбооны дэд тэргүүн М.Мөнхжаргал жолооч нарт хандан хэлэв.

. Зам тээврийн ослын 70 гаруй хувийг 25-35 насны залуучууд эзэлж байгаа учраас яараад яахав зорьсон газраа эрүүл саруул очихийг залуучууддаа уриалж байна хэмээн жүжигчин Б.Ганчулуун өөрийн бодлоо хуваалцсан юм.

. Тэр дундаа жолооч нар өөрсдийнхөө болоод гэр бүлийнхээ амь насыг гартаа атгаж яваа гэдгээ санаж ЯАРАХГҮЙ явахыг сануулъя.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.