Монгол улсын Ерөнхий сайд, Монгол улсын сайд асан М.Энхсайханы гэрт өчигдөр АТГ-ынхан нэгжлэг хийж, хойшлуулшгүй ажиллагаа явуулан, ШШГЕГ-ын харьяа 461-р ангид цагдан хорьжээ.
М.Энхсайхан нь 2014 оны 12 сард Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Монгол Улсын Сайд хэмээх албан тушаалд томилогдон, Тавантолгойн нүүрсний уурхай, цахилгаан станц, Оюутолгойн зэсийн уурхай зэрэг том төслүүдийг хариуцаж ажиллаж байсан. Түүнийг эдгээр төслүүдийг хариуцан ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан байж магадгүй хэмээн үзэж, ийнхүү хорьж шалгаж байгаа гэж баттай эх сурвалж мэдээллээ.
Шведийн вант улсад Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байхад нь М.Энхсайханыг дээрх асуудлын улмаас дуудан, байцааж байсан юм. Тэрээр 2016 оны сонгуулийн үр дүнд Ч.Сайханбилэгийн Засгийн газар огцроход ажлаа хүлээлгэн өгсөн билээ.