Багануур дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт ШУА-аас Хүннү болон эртний улсуудын соёлын өвийн судалгаа шинжилгээний ажлыг энэ сарын 3-наас эхлэн хийжээ. Судалгааны явцад тус газраас Хүннү болон эртний улсын үед хамаарах хотын туурь олдсон байна. Одоогоор ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн гийн доктор, дэд профессор Г.Эрэгзэнгээр ахлуулсан судалгаа шинжилгээний баг хотын суурийн малтлагыг хийж байгаа аж. Уг ажил гурван жил үргэлжлэх бөгөөд цаашид дүүргийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудад эх түүхээ сурталчлахад чухал ажил болохоор байгааг холбогдох албаныхан онцолж байна. Уг ажлын явцтай Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар, Өргөө соёлын ордноос газар дээр нь очиж танилцжээ.