СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-ын дарга Си Зиньпин БНАСАУ-д ирлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хятадын дарга Си Зиньпин өнөөдөр өглөө Умард Солонгос улс дахь хоёр хоногийн хугацаатай төрийн хэмжээний түүхэн айлчлалаа эхлүүллээ. Си Зиньпин дарга тэргүүн хатагтай Пэн Лиюань болон Гадаад хэргийн сайд Ван И зэрэг өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийн хамт Пхеньянд газарджээ.

2005 онд Хятадын дарга асан Ху Жинтао Ким Чен Ирийн үед Умард Солонгос улсад айлчилснаас хойш ийм өндөр дээд хэмжээний айлчлал болж байгаагүй юм. 14 жилийн дараа анх удаа Хятадын төрийн тэргүүн Пхеньянд айлчилсан нь түүхэн төдийгүй чухал ач холбогдолтой гэдгийг олон улсын ажиглагчид ярьж байна.

Ирэх долоо хоногт Япон улсад Бүлэг 20 орны дээд хэмжээний уулзалт болох гэж байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын дарга Си Зиньпин нар худалдааны зөрчлийн талаар яриа хэлэлцээ хийх нь тодорхой болоод байгаа.

 

 

Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр чухал ч Хятад, Америкийн худалдааны дайнд төдийлөн нөлөө үзүүлж чадахгүй гэж таамаглаж байна. Гэхдээ Си Зиньпин энэ удаагийн айлчлалаараа

Хятад, Умард Солонгос улсууд хэзээнээсээ дотно харилцаа холбоотой. Энэ жил дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа юм. Умард Солонгосын гадаад худалдааны 90 хувийг Хятад дангаараа бүрдүүлдэг. Хоол хүнсний бүтээгдэхүүн, цахилгаан эрчим хүчээр хангадаг гол түнш юм.

 

 

Эх сурвалж: www.theguardian.com, www.cnbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.