СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.А: Жүжигчин Б.Баатархүү нөхрийг минь зодчихоод юу ч болоогүй юм шиг инээгээд яваад өглөө

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 жилийн өмнө

“Эмоци” продакшныхан энэ өдрүүдэд баруун аймгуудад аялан тоглолт хийж байгаа аж. Өчигдөр /2018-10-01/ тэд Ховд аймгийн Дарви суманд тоглолт хийгээд өнөөдөр Ховд аймгийн төв рүү хөдөлсөн байна.

Ховд аймгийн Дарви суманд тоглолт хийж дууссаныхаа дараа тус сумын төвд байрлах нэгэн зоогийн газар өчигдөр орой хоол идэж байгаад шалтгаангүйгээр тус сумын иргэн С.Мөнхбаатарыг зоджээ. Зоогийн газрын камерт бичигдсэн бүтэн бичлэг байгаа ч цагдаагийн газраас нь зодооны эхний хэсгийн энэ бичлэгийг л тасалж ар гэрт нь өгсөн байна.

Ямар шалтгааны улмаас жүжигчин Б.Баатархүү хүн зодсон талаар бид хохирогч С.Мөнхбаатарын эхнэр Н.А-тай утсаар холбогдож тодрууллаа.

-Өчигдөр яг юу болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Өчигдөр манай гэрийн тогийг хэлэхгүйгээр тасалчихсан байсан. Манай нөхөр сумын монтёртой уулзаад тог залгах талаар ярилцаж, маргалдаж байсан юм билээ. Гэтэл “Эмоци” продакшныхан тэр үеэр зоогийн газрын үүдэнд автобустайгаа ирж зогссон гэсэн. Тэгснээ гарч ирээд “Болиоч муусайн сумын хулигаанууд. Ийм танхай” энэ тэр гээд доромжлоод инээлдээд байсан гэсэн. Тэгэхээр нь манай нөхөр “Та нарт хамаагүй хэрэг шүү” гэж хэлсэн юм билээ.

Тэгсэн нэг нь ирээд “Энэ согтуу юм байна” гээд машиных нь түлхүүрийг булааж аваад зоогийн газар луу орчихсон гэсэн. Манай нөхөр согтуу байгаагүй. .

-Дараа нь юу болсон бэ?

-Манай нөхөр яаж ч чадалгүй тус зоогийн газраас хөөгдөөд гарсан. Бүгдээрээ араас нь “Зайл, ална шүү” гэцгээгээд байсан учраас юу ч хэлж чадаагүй байна лээ. “Эмоци” продакшныхан гээд телевизээр л гарч байхыг нь үзсэн. . Тус зоогийн газрын гаднах болон доторх бүх камерт бүх бичлэг нь байгаа хэдий ч ар гэрийн гомдлоор гээд цагдаагийн газраас надад энэ бичлэгийг л тасалж өгсөн.

-Нөхрийн чинь биеийн байдал ямархуу байна?

-Яг төвөнх рүү нь хүчтэй цохьсон байна лээ. Хоолой нь сөөгөөд юу ч дуугарч чадахгүй байгаа. Сумын эмнэлэгт өчигдөр шөнө очиж хэдэн тариа хийлгүүлсэн. Төвөнх нь нэлээн хүчтэй гэмтсэн байна гэж сумын эмч хэлсэн. Одоо бид хоёр аймгийн төв рүү явж байна. Тэнд нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлэх санаатай.

-Цагдаад мэдэгдсэн үү?

-Сумын цагдаад гомдол гаргасан. Би хувьдаа маш их гомдолтой байна. . Одоо эмнэлэгт үзүүлэхээр юу гэх бол? Тэд хохирлоо яаж барагдуулах ёстой юм. Ингээд л хүнийг нутаг усанд нь ирээд зодож нүдчихээд яваад өгдөг хууль цаазгүй улсад бид амьдарч байгаа юм уу. Би маш их гомдолтой байна. Явдаг газраар нь явна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.