СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: "Стандарт"-д төлсөн 40 сая ам.долларын төлбөрийг Ш.Батхүүгээс хураасан 87 тэрбумын төгрөгийн хөрөнгөөр барагдуулна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

"Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас авсан зээлийн маргааныг дуусгахын тулд Засгийн газраас шийдвэр гарган, тус үйлдвэрээс 40 сая ам.долларыг дундын зуучлагч "Ocean partners" компаниар дамжуулан шилжүүлснээр энэ хэрэг хаагдаад байгаа. Харин энэ маргаан хаагдаагүй байж магадгүй, дундаас нь хэдэн сая доллар алдагдсан байж магадгүй байна хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдэгдэж, 40 сая ам.долларын баримтыг харуулахыг шаардаж байсан юм.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ баримтыг харууллаа. Энэхүү баримтаар "Стандарт" банктай холбоотой Арбитрын маргаан эцэс болжээ. 

Одоо нэг чухал асуудал үлдээд байгаа нь энэхүү 40 сая ам.долларын хөрөнгийг хэрхэн барагдуулах вэ гэдэг талаар сайд Л.Оюун-Эрдэнэ "

Ингээд та бүхэнд энэ тухай ярьсан товч бичлэгийг хүргэе.   

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.