СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ангела Меркель Украйны Ерөнхийлөгчийг угтах үеэр шингэний дутагдалд оржээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Украйн улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Влодимир Зеленьский ХБНГУ-д төрийн хэмжээний айлчлалаа эхлүүлжээ. Түүнийг айлчлах үеэр Германы канцлер Ангела Меркель угтаж авсан байна. Төр засгийн тэргүүнүүд хоёр орны төрийн дууллыг сонсох ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр канцлер Ангела Меркелийн бие чичирч салганан, хөмхийгөө зуусан байсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дуранд өртжээ. Хэт халуунд канцлерын бие муудсан байж болзошгүй хэмээн санаа зовсон сэтгүүлчдийн асуултад "миний биед шингэн дутагдсан байсан. Гурван аяга ус уусны дараа биеийн байдал хэвийн болж сайжирсан" хэмээн инээмсэглэн хариулжээ. 

Берлин хотод агаарын температур цельсийн 30 хэмийн халуун байгаа юм. Украйны Ерөнхийлөгч Зеленьский "тэр зүгээр байсан. Хэрэв биеийн байдал нь үнэхээр муудаж хүндэрсэн бол би туслахад хэзээд бэлэн" хэмээн хэлжээ. Ангела Меркель одоогоос хэдэн жилийн өмнө үүнтэй төстэй шингэний дутагдалд орж бие нь салганаж байсныг эх сурвалжид дурдсан байна.

 

 

Эх сурвалж: www.theguardian.com, www.bbc.com  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.