СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Амгалан: Тэмбүү өвчний шинж тэмдэг илрэхээ больсон

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

ЭМЯ-наас манай улсад тэмбүүгийн дэгдэлт их байгаа учраас эрт илрүүлэлтийн шинжилгээг хийж, үнэ төлбөргүй эмчлэхээр болсон билээ. Уг ажил эхэлсэнтэй холбогдуулан тэмбүү өвчний талаар болон хаана очиж шинжилгээ, эмчилгээ хийх талаар ХӨСҮТ-ийн тандалт судалгааны Их эмч Ц.Амгалангаас тодрууллаа.

-Тэмбүү өвчин туссан гэдгээ хэрхэн мэдэх вэ, эрэгтэй, эмэгтэй хүнд ялгаатай шинж тэмдгээр илэрдэг үү?

-Тэмбүү өвчний шинж тэмдэг эрэгтэй, эмэгтэйд адилхан байдаг. Тэмбүү өвчин нь ялгадас өвчин биш шархлаат өвчинд хамаардаг. Орчин үед хүмүүс эмийн сангаас дур мэдэн бэлгийн замын халдварт өвчний эсрэг эм авч хэрэглэдэг. Үүнээс болж шинж тэмдэг илрэхээ больсон. . Тэмбүү өвчний зовуур бага байдаг тул шинжилгээ өгөхөөс нааш тэмбүү өвчин туссан эсэхийг мэдэх боломжгүй.

. Дээрх тууралт нь алга болох үед нь зүгээр болчихлоо хэмээн андуурдаг. Энэ нь цаашаагаа мэдрэл, дотор эрхтэнд нөлөөлдөг байгаа. Гэхдээ энэ явц олон жил үргэлжилдэг.

Хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орсон бол 21-28 долоо хоногийн дараа өвчний шинж тэмдэг илэрдэг. Тохиолдлын, хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орсон бол 21-28 долоо хоногийн дараа тэмбүүгийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Дээрх хугацаанаас өмнө нууц үедээ байдаг бөгөөд шинжилгээгээр илэрдэггүй.

-Тэмбүүгийн шинжилгээг хаана авч байгаа вэ?

-. Тэмбүүгийн эсрэг аян эхэлснээс хойш иргэд сайн дураараа ирж шинжилгээ өгөх нь ихэссэн. Энэ нь өөрийнхөө эрүүл мэнд болон бусдад халдварт өвчин тараах эрсдэлээс хамгаалж буй нь сайшаалтай. Түүнчлэн 21 аймаг, нийслэлийн бүх дүүргийн эмнэлгүүдэд тэмбүүгийн шинжилгээг үнэ төлбөргүй авч байгааг сануулан хэлмээр байна. Хувийн эмнэлгүүдэд тэмбүүгийн шинжилгээ авч байгаа ч тодорхой үнэ төлбөртэй байдаг. Шинжилгээ өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхтэй ирэх бөгөөд шинжилгээний хариу маргааш өдрийнх нь 13:30 цагаас гардаг.

-Тэмбүү өвчний эмчилгээний талаар?

-. Эмнэлэгт хэвтэх асуудал байхгүй. Өвчний шинж тэмдгээс хамаараад эмчилгээний хугацаа өөр өөр байдаг. Үзлэг шинжилгээнд хамрагдсанаар гурван удаагийн хүчжүүлсэн пенцлин тариаг тарьдаг.

Аман сексээр халдаж болно. Аман дээр шарх үүссэн бол тэмбүү өвчин тусаж болно

Ингэснээр тэмбүү өвчин бүрэн эдгэрч, эмчийн хяналтад жилийн хугацаанд байх болно. .

-Тэмбүү өвчин нь бэлгийн замаас өөр хэлбэрээр халдварладаг уу?

-Бэлгийн замаар, жирэмсэн эхээс урагт халдварладаг. Цусаар халдварладаг гэхдээ энэ тохиолдол манайд бүртгэгдээгүй. . Иймд бэлгийн хосдоо үнэнч байх. Тохиолдлын бэлгийн харилцаанд орохгүй, бэлгэвч хэрэглэх хэрэгтэй. Тэмбүү өвчнөөс хамгаалсан вакцин гэж байхгүй. Таны өөрийн мэдлэг, зан үйл тэмбүү өвчнөөс хамгаална гэдгийг дахин дахин сануулж хэлмээр байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.