КОВЕР ДУУ: Хоритой дуу Satisfaction
КОВЕР ДУУ: Хоритой дуу Satisfaction

 

Манай сайтын хөгжмийн мэдээллийн алба эрхэм үзэгч, сонсогчдодоо зориулан "Cover Songs" цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар домогт The Rolling Stones хамтлагийн ‘(I Can't Get No) Satisfaction’ дууг онцолж байна. Бид энэхүү булангаараа алдартай дуунуудын шинэчлэн найруулсан ковер дуунуудыг уг дууны эх хувьтай нь харьцуулан танд мэдээлэл хүргэдэг билээ.

(I Can't Get No) Satisfaction

Домогт The Rolling Stones хамтлаг (I Can't Get No) Satisfaction дуугаа 1965 онд гаргаж байжээ. Дууг дуучин Мик Жаггер, гитарчин Кейф Ричардс нар зохиосон ба уг хамтлагийн Америк дахь анхны хит жагсаалтыг тэргүүлсэн дуу болон түүхэнд бичигдэн үлджээ. Харин Англи улсад зөвхөн "далд" радио сувгуудаар эгшиглэгддэг байсан нь дууны үгэнд маш их сексийн утга агуулгатай үг хэллэг гардагтай холбоотой байж. Гэвч хожмоо уг дуу мэдээж Англи улсын хит жагсаалтуудыг тэргүүлсэн байдаг. 

Уг дууг маш олон хамтлаг дуучид ковер хийн дуулсан байдаг ба бид өнөөдөр хамгийн сонирхолтой хувилбаруудыг үзэгч, сонсогчдодоо зориулан бэлтгэлээ. 

Америкийн ритм, блюз, сөүл чиглэлийн нэрт төлөөлөгч Отис Реддинг 1965 онд магадгүй Satisfaction дууны магадгүй хамгийн анхны ковер хувилбарыг бичүүлсэн байдаг. Тэр уг дууг өөрийн "Otis Blue/Otis Redding Sings Soul" цомогтоо оруулсан байна. Гэхдээ дууны үгэнд нэлээдгүй өөрчлөлт оруулан дуулсан байна. 

Дуучин Бритни Спийрс 2000 онд "2000 MTV Video Music Awards" хөгжмийн наадмын тайзнаа тухайн үед ид хит болж байсан Oops! I Did It Again дуутай микс хийн Satisfaction дууг дуулсан нь бий. 

1968 онд Америкийн агуу дуучин Арета Франклин мөн ковер хийн дуулсан байдаг. 

1991 онд Америкийн реппер Ванилла Айс өөрийн өвөрмөц хувилбараар ковер хийсэн нь бий. 

Хийлийн хослол болох 2 Cellos хамтлаг Satisfaction дууг ковер хийн тоглосон байдаг. 

Satisfaction

I can't get no satisfaction
I can't get no satisfaction
Cause I try and I try and I try and I try
I can't get no, I can't get no

When I'm driving in my car
And that man comes on the radio
And he's telling me more and more
About some useless information
Supposed to fire my imagination
I can't get no, oh no, no, no!
Hey, hey, hey! That's what I'll say!

I can't get no satisfaction
I can't get no satisfaction
'Cause I try, and I try, and I try, and I try
I can't get no, I can't get no

When I'm watching my TV
And a man comes on and tells me
How white my shirts can be
Well he can't be a man cause he doesn't smoke
The same cigarettes as me
I can't get no, oh no, no, no
Hey, hey, hey, that's what I say

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл