Өнөөдөр /2019-06-13/ хуралдсан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд монголбанкнаас хийсэн "Авч хэрэгжүүлсэн бодлогын үр нөлөө, эдийн засагт бий болсон үр дүн болон эдийн засгийн цаашдын сорилт" мэдээллээс онцлов
Монгол банкны Ерөнхийлөгч Г.Баяртсайхан:
Капитал банк нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлж чадаагүй.
Тус банкны өр төлбөр нь активаасаа 279 тэрбумаар хэтэрсэн, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 0.5 хувь болсноор хадгаламж эзэмшигч, харилцагч болон мөнгөн төлбөрийн шаардах эрх бүхий этгээдийн мөнгөн хөрөнгийг анхны шаардлагаар гарган өгч чадахгүй, банк хоорондын төлбөр тооцооны гүйлгээг саатуулж, банкны заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангахгүй цаашид хэвийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй болсон тул албадлагын арга хэмжээг авах шаардлага үүссэн юм.
Иймд Төв банк
(Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, албадлагын арга хэмжээ авах”;
28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтад “Монголбанкны Ерөнхийлөгч Банкны хяналт шалгалтын хорооны зөвлөмжийг харгалзан шийдвэр гаргах, арга хэмжээ авах”;
Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “банкинд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ хэрэгжүүлэх боломжгүй тухай Монголбанкны шийдвэр гаргасан үндэслэлээр банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томилно”
гэснийг тус тус үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагчийг томилсон...