СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-06-13

LIVE: Ерөнхийлөгчийн тавьсан хоригтой холбогдуулж Захиргааны хуульд өөрчлөлт орууллаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

 

УИХ-аас баталсан Захиргааны ерөнхий хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан билээ. Уг хоригийг УИХ хүлээн авснаар хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Хууль зүйн байнгын хорооны боловсруулсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. Гишүүдийн олонхын саналаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. 

Захиргааны ерөнхий хуульд УИХ-ын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын дараах шийдвэрүүдийг Захиргааны хэргийн шүүхээр хянахгүй гэжээ. 

Үүнд:

Гадаад бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр,

УИХ-аас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар, тэдгээрийг хэрэгжүүлж буй шийдвэр, үйл ажиллагаа,

Өөрөөр хэлбэл, гадаад бодлого, өмч хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлагатай холбоотой Засгийн газар болон түүний харьяа байгууллагын гаргасан шийдвэрүүд Захиргааны хэргийн шүүхээр хянагдахгүй нөхцөл байдал үүсээд байсан. Үүнд Ерөнхийлөгч хориг тавьсан юм. 

Харин УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Уг өөрчлөлтөөр УИХ-ын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын шийдвэрийг шүүхийн хяналтаас гаргаж байгаа аж. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.