СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-06-13

LIVE: Х.Болорчулуун: Үндсэн хуулийн өөрчлөлтөөс илүү Оюутолгойн гэрээг хэлэлцмээр байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд хэлэлцэх гэж буй асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэллээ

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Оюутолгой төслийн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар яаралтай хэлэлцмээр байна" гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Оюутолгой ажлын хэсгийн дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн.  Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийг байгуулсан.  Хамтарсан ажлын хэсэг төсөл саналаа оруулж ирэх хэрэгтэй. Ажлын хэсгийн даргаар Б.Баттөмөр гишүүнийг томилсон. Ажлын хэсэг Оюутолгой төслийн гэрээг Монголчуудад ашигтай болгох тал дээр ажиллах хэрэгтэй" гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "1992 онд баталсан Үндсэн хууль муу хууль байгаагүй. Эрх ашгийн зөрчил, сонирхолгүй ард түмний төлөөлөх болох 400 гаруй төлөөлөл Шинэ Үндсэн хуулийг баталсан. Сайн хууль болсон хэдий ч 2000 онд дордохын долоон өөрчлөлтөөр дордуулсан. Үүнийг бол засах хэрэгтэй.

Үндсэн хуулийг хэлэлцээд эхэлбэл бусад хуулийн төслүүд хэлэлцэгдэхгүй. Үндсэн хуулийг намрын чуулганаар хэлэлцвэл яасан юм бэ. Дордохын долоон өөрчлөлтийг засахад Үндсэн хуулийн цэцээс санал аваагүй гээд маргаан гарч хууль бус өөрчлөлт гэж хэлэхээр байна.

Тэрэнд орвол өдөр бүр алдагдал хүлээж байгаа Оюутолгой гэрээг яаралтай хэлэлцмээр байна. Хэрэв Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд эхэлбэл Оюутолгойн асуудал хойшлогдоно. Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтээр Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулах гээд нэлээд хонолоо. Маш хариуцлагатай ажлын хэсэг. УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг ажлын хэсгийн ахлагчаар томилсныг сая л мэдлээ. Өөрөө ч мэдээгүй байсан" гэлээ.

Гишүүд саналаа хэлсний дараа чуулган хэлэлцэх асуудалдаа орлоо.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.