СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-06-13

LIVE: УИХ: Хэнтийн нөхөн сонгууль зургаадугаар сарын 30-нд болно

Нийтэлсэн
4 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас УИХ-аас гаргасан дараах шийдвэрүүдийг Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан билээ. Уг дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна

Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов тогтоож, шаардагдах төсвийг баталсан нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргасан ч Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороо дүгнэлтийг хүлээж аваагүй юм.

ҮХЦ  Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.”, 12.3 дахь хэсгийн “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.” гэсэн заалтыг болон Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 22, 23 дугаар тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн билээ. 

Сурталчилгаа
  • 2019-06-13 13:15

    Нөхөн сонгууль явуулахыг УИХ-ын гишүүд дэмжив

    Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд "хүлээж авах боломжгүй" хэмээн үзсэнийг "дэмжье" гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.3 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй.

    Ингэснээр Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явуулахаар товлосон байсан нөхөн сонгуулийг зургаадугаар сарын 30-ны өдөр явуулахаар /өмнөх хэвээр нь/ шийдлээ. 

    2019-06-13 12:30

    Д.Эрдэнэбат: Мансуурсан "цэц"-тэй байсны ч хэрэггүй

    Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбогдуулан Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг УИХ хэлэлцэж байна. Өмнө нь Цэцийн 02 дугаар дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо "хүлээж авах боломжгүй" гэж үзсэн билээ.

    Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд саналаа хэлж байна. 

    УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Цэцийн тухай хуулийг эргэж харах зайлшгүй шаардлагатай гэдгээ би хэлж байгаа. Ээлжит болон нөхөн сонгуулиа ялгадаггүй цэцийн  гишүүд байгааг гайхаж байна. Улсын төсвийн бүрэлдэхүүн Засгийн газрын нөөц сан ордгийг мэддэггүйг нь гайхаж байна. Улстөрийн захиалгатай шийдвэр гарсан нь ойлгомжтой. Иргэдийн эрхийн эсрэг шийдвэр гаргачхаад ичих ч үгүй индэр дээрээс уншиж байгаа Цэцийн гишүүнийг хараад  би гайхаж байна. Цэцийн гишүүний гаргасан шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүд асуулт асууж тэд хариулт өгөхгүй хуулийн зохицуулалт хийснийг нь мөн гайхаж байна. Иргэний эрхийн эсрэг шийдвэр гаргасан цэцийн гишүүдэд хариуцлага тооцдог хуулийн тогтолцоо байхгүйд би гайхаж байна. Хууль эрхзүйн орчныг нь бид нээх ёстой. Мансуурсан Цэцтэй байсны ч хэрэггүй" гэлээ.

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Д.Гантулгыг  гишүүнээсээ чөлөөлөгдсөн  өргөдөлдөө бэлгийн ажлынхаа тухай бичсэнгүй гэж хэлээд түүнийгээ нотолсон шүүхийн шийдвэрийг наасангүй гэж Цэцэд хандсан иргэний гомдлыг "зөв байна" гэж яагаад маргаан үүсгэсэн юм бэ. Монголын төрийг доромжилж байгаа юм биш үү. Хуульд томилсон байгууллага нь буцаан татах эрхтэй. Тийм учраас УИХ-ын дарга  хэрэв шударга ёсны зарчим ярьж байгаа бол яаралтай УИХ-аас Цэцэд томилсон хүмүүсээ буцаан татаач" гэлээ. 

    УИХ-ын гишүүн Н.Учрал "Цэцийн шийдвэрийг дэмжихгүй. Харамсаж байна. Төлөөллийн зарчим алдагдлаа. Хэнтийн 42 дугаар тойргийн Өндөрхааны хүүхэд би. Өнгөрсөн хугацаанд төлөөллийн зарчим алдагдсанаас асар олон зүйл орхигдсон. Би Өндөрхаан аймгийн төвд олон ажиллаж байсан, одоо ч гэсэн ажиллаж байгаа. Уулзах бүрт залуучууд УИХ-д төлөөлөлтэй болгож өгөөч гэж хэлж байна.Нөхөн сонгуулийг маргааш ч хийж болно. Маргааш хийчих, Хэнтийчүүд хэн нь хэн бэ гэдгийг мэдэж байгаа. Сурталчилгаагаар яах юм бэ.Хэнтийчүүд өөрсдөөсөө ч хэдэн төгрөг гаргаад сонгуулиа хийж чадна. Сонгуулийг яаралтай хиймээр байна. Хэнтийчүүд  төлөөлөлтэй болгож өгөөч гэж үргэлж надад хэлсээр ирсэн. нөхөн сонгууль хийх арга замыг Хууль зүйн байнгын хороо хийх  хэрэгтэй. Хэнтийчүүдийг төлөөлөлтэй болгож өгөхгүй юм бол үлдсэн хугацаанд   би давхар  Хэнтийчүүдийг  УИХ-д төлөөлье" гэлээ.

    УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж байхад Цэцийн дүгнэлт гарсан учраас нэр дэвшүүлэлт хүндэрч байгаа. Бид хүлээж авахгүй гэдэг шийдвэрээ өнөөдөр гаргах байх. Хэрэв УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй бол Цэцийн Их суудлын хуралдаан болно. Энэ мэт цаг хугацааны зохицуулалтад нь Хуульзүйн байнгын хорооноос  эргэж харж зохицуулах хэрэгтэй" гэлээ. 

  • 2019-06-13 12:30

    2019-06-13 13:15

    Нөхөн сонгууль явуулахыг УИХ-ын гишүүд дэмжив

    Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд "хүлээж авах боломжгүй" хэмээн үзсэнийг "дэмжье" гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.3 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй.

    Ингэснээр Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явуулахаар товлосон байсан нөхөн сонгуулийг зургаадугаар сарын 30-ны өдөр явуулахаар /өмнөх хэвээр нь/ шийдлээ. 

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.