СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Т.Энхсайхан: Ц.Нямдоржийн хүүг эргэн тат гэсний төлөө цагдаа нараар намайг мөшгүүлж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө


Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австрали улсад суух элчин сайд болох ёс зүйгүй хэмээн өргөх бичгийг Австрали Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Дэйв Воусанд хүргүүлсэн иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ хөдөлгөөнийг эхлүүлснээс хойш бидэнд маш их дарамт ирэх боллоо. Ц.Нямдоржийн эрхэлсэн асуудлын хүрээнд цагдаа, прокурор зэрэг хууль хүчний бүх байгууллага байдаг. Тэдгээр хүчний байгууллагаараа дамжуулан намайг баривчлуулах гэж байгаа тул бид аргагүйн эрхэнд хэвлэлийн бага хурал хийж байна.

Төрийн дээр сандайлсан хулгайч луйварчид монголд онц аюултай нийгэм бүрдүүлж, төрийн эрх мэдлийг зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэхээр баталж дампууруулж байна.

Хэрвээ дахиж жагсвал нөхрийг чинь ажлаас нь халуулна” гэж дарамталсан. Миний нөхөр цагдаагийн байгууллагад 25 жилийн турш үнэнчээр зүтгэсэн хүн. Гэтэл цагдаагийн удирдах албан тушаалтан ийм ёс зүйгүй зүйлийг хэлсэн нь Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл байлаа.

Цагдаагийн байгууллагаас над руу үргэлж залгаж, дарамталж байх боллоо. Чи хаана байна, яг одоо уулзмаар байна. Тэнд ир, энд ир гэж хуулиар далайлган дарамтлахаа Ц.Нямдорж та зогсоо. Үнэн хэзээд ялна гэдэгт би итгэж байгаа учраас тэмцлээ зогсоохгүй. Ц.Нямдорж 22 жилийн турш шорон гяндангаа хариуцаж ирсэн хүн. Энэ хүн өмнө нь хуулийн харгис бурангуй зүйл заалтаа засахгүй юу хийж байсан юм. Одоо ч хилс хэргээр шоронд хүчиндүүлж тамлуулж байгаа олон эмэгтэйчүүд байгаа” гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.