СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Найз бүсгүйгээ ажлаас нь гаргах гэж онгоц хулгайлахаар сүрдүүлсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Энэтхэгийн иргэн бизнес эрхлэгч Биржу Саллаг хуурамчаар онгоц хулгайлах зурвас илгээсэнд бүх насаар нь хорих ял оноож 50 сая рупи буюу 720,000 ам.доллараар торгосон байна.

Тэрээр түгшүүр зарласнаар Дэли хотын нислэг цуцлагдаж Жэт Эйрвэйсийн онгоцны үйлчлэгч найз бүсгүйгээ Мумбайд дэргэдээ үлдээж хамт амьдрахаар ятгах гэж байсан хэмээн мэдүүлсэн байна. Энэтхэг улс онгоц хулгайлахын эсрэг шинэ хуулийн төсөл батлаад удаагүй ба уг хуулиар ял сонсож буй анхны иргэн нь Биржу Салла юм.

Шинээр баталсан хуулийн дагуу ялын доод хэмжээ  бүх насаар хорих ба цаашлаад цаазаар авах хүртэл хүнд ялууд багтсан байна.

Салла 2017 оны аравдугаар сард нисэх онгоцонд суухаасаа өмнө онгоц хулгайлахаар сүрдүүлсэн зурвасыг өөрийн гараар бичиж ажлын өрөөнийхөө хэвлэгч машинаар хэвлэж гаргажээ. Уг зурвастаа онгоцон дотор 12 дээрэмчин, хэд хэдэн тэсрэх бөмбөг нуусан тул чиглэлээ нэн даруй өөрчилж Пакистаны Кашмирт газардахыг шаардсан байна.

Сүрдүүлгийн улмаас онгоц Энэтхэгийн Ахмедабадад ослын буулт хийсний дараа Саллаг баривчлан саатуулжээ. Яг энэ үед онгоцны үйлчлэгч найз бүсгүйтэйгээ тун таагүй харилцаатай байсан байна. Тиймээс бүсгүйг ажлаас нь гаргаж хүчээр хамт амьдруулахаар төлөвлөсөн байжээ.

Саллад оноосон торгуулиас уг нислэгийн үеэр бүхээгт байсан нисгэгч тус бүрт 100,000 рупи, онгоцны үйлчлэгч бүрт 50,000 рупи, зорчигч нэг бүрт 25,000 рупи олгох юм байна. Түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн эсрэг давж заалдахаа албан ёсоор мэдэгджээ.

Жэт Эйрвэйс нь Энэтхэг улсын хоёр дахь том нислэгийн компани боловч санхүүгийн хүндрэл бэрхшээлээс үүдэж дотоодын болон олон улсын бүх нислэгээ энэ оны эхэнд цуцалсан юм.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.