Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт 2019 онд орон даяар 603 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаагаас 222 нь өмнөх онуудаас шилжиж, 381 нь энэ онд шинээр эхэлж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газар, БСШУС-ын яам "Сургуулийн III ээлжийг II ээлжинд шилжүүлэх, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт"-ыг дэвшүүлж, энэ онд дараах барилга, бүтээн байгуулалтын ажлуудыг ашиглалтад хүлээн авахаар ажиллаж байна БСШУСЯ-наас мэдээллээ.