Австралийн Перт хотод усны мандал дээр байдаг бяцхан байшин Инстаграмм хэрэглэгчдийн хамгийн их очиж зургаа авахуулах дуртай газар болжээ. Crawley End Boat Shed хөх модон байшингийн дэргэдүүр өнгөрөх хэн ч болов зогсож зургаа дарж Инстаграммдаа байршуулдаг байна. Мөн зөвхөн байшингийн зургийг дарахын тулд зорин ирэх аялагч жуулчид олширчээ.
Цахим ертөнцөд алдартай болсон модон байшинг олон хүн зорих нь байгаль орчинд болоод ойр орчмын зоогийн газарт төвөг учруулах болсон байна. Энд ирэхийг хүссэн хүмүүс ойролцоох гудамж, хотын захад машинаа тавиад алхах хэрэгтэй болдог. Хамгийн ойрын олон нийтийн үйлчилгээнд зориулсан газар 2,5 км зайтай. Хунт мөрний эрэгт орших бяцхан хөх байшинтай хамгийн ойр байрладаг зоогийн газар бол Зафферанос юм.
Энд өдөрт маш олон хүн бие засах гэж орж ирдэг. Тэдний зарим нь маш бүдүүлэг байдаг учир орчныг бохирдуулахаас гадна хүч хэрэглэн түрэмгийлэх нь бий. Тиймээс модон байшингийн ойролцоо нийтийн бие засах газар барих шаардлага, энэ талаарх санал гомдол цахим ертөнцөд тархаж өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдөр Перт хотын зөвлөл энэ талаар хэлэлцжээ.
Эцэст нь хотын зөвлөлөөс модон байшингийн ойролцоо нарны эрчим хүчээр цэнэглэдэг анхны нийтийн бие засах газар барихаар шийдвэрлэсэн байна. Нарны эрчим хүчээр ажилладаг бие засах газрыг 400,000 австрали доллар буюу 278,000 америк доллараар барих юм. Мөн жил тутамд 14,000 ам.долларын засвар үйлчилгээ хийх ажээ.
Ийнхүү голын захын үзэсгэлэнт бяцхан байшингийн ачаар ойр хавьдаа урьд өмнө байгаагүй нарны эрчим хүчээр ажиллах бие засах газартай болох юм.
Эх сурвалж: www.cnn.com