СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-06-10

“Өнөр бүл”-ийн засварыг наймдугаар сард дуусгана

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаанхуарангийн эцэст байрлах “Өнөр бүл” төвийн байрны хоёрдугаар давхарт өнгөрсөн бямба гарагт гал гарч, хүүхэд угаартсан харамсалтай хэрэг гарсан.

Бүтэн өнчин, олдмол, хаягдмал, эцэг эхийн хайр халамжаас гадуур эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлдэг  “Өнөр бүл” төвийн үйл ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа, угаартсан  хүүхдүүдийн биеийн байдал ямар байгааг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиунаас тодруулахад

Гэтэл засвар хийхээс хэдхэн өдрийн өмнө ийм харамсалтай хэрэг гарлаа.

“Өнөр бүл” төв дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд С.Мөнгөнчимэгээр ахлуулсан ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа. Тус төв маань бага насны болон өсвөр насны хүүхдүүдийн хичээлийн хоёр байртай.

Хүүхдүүдийн маань хичээл зургадугаар сарын 17-ны өдөр дуусч, амрангуут бүгдийг нь зусланд гаргаад наймдугаар сарын 15-наас өмнө бүх засвар үйлчилгээг дуусгасан байхаар төлөвлөн ажиллаж байна” гэв.

Монгол Улсад цор ганц байдаг гэдгийг тус төв дээр ажилласан сэтгүүлчид бичиж байна. Иймд эцэг эхийн хайр халамжаас мэдэрч чадаагүй тэдгээр хүүхдүүдэд туслахыг хүссэн хүн бүхэн “Өнөр бүл” төвийг зориорой.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.