СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-06-10

LIVE: О.Баасанхүү: Би АН-тай нэгдэж сөрөг хүчин болж ажиллана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намтай хамтран ажиллах гэж буй талаараа өнөөдөр /2019-06-10/ мэдээлэл хийлээ

О.Баасанхүү:

Гэхдээ намаасаа гарахгүйгээр, МАХН-ын гишүүний хувьд хамтран ажиллах болно. Сөрөг хүчин өнөөдөр маш сул байна. Гэтэл хэсэг бүлэг нөхөд өөрсдийн эрх ашгийнхаа төлөө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж зүтгэж байна. Тиймээс сөрөг хүчинтэй болж энэ асуудалд анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй гэж үзэж байна.Хувь гишүүний хувьд аль ч нам эвсэлд нэгдэж орох нь нээлттэй" гэлээ.

-Та намтайгаа зөвшилцсөн үү?

-Манай нам гишүүд, дарга гэсэн хоёр ойлголттой. Жирийн гишүүд бол дэмжиж байна. Намын дарга бол ганцаараа л дарга байхыг хүсдэг хүн учраас түүнийг дагана гэж ойлгож болохгүй. Бид хоёрын маргаан одоо болтол дуусаагүй.

-АН-ын зөвлөл танд хариу өгсөн үү?

-Өгөөгүй байна. Зөвшилцөж байж шийдэх байх. Нэгдсэн шийдвэрт хүрвэл ирэх долоо хоногоос АН-ын бүлгийн хуралд оролцоод явна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.