СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-06-07

П.Гомболүүдэв: Манай оронд гамшигт үзэгдлийн давтамж ойртож байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Ирэх долоо хоногийн дунд үеийг хүртэл ихэнх нутгаар дулаарч говийн бүс нутгаар 30- 35 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 хэмд хүрч халах гэнэ. Мөн үеэр нийт нутгаар түр зуурын аадар бороо орох төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс анхааруулж байна. Хэдийгээр зуны дунд сар эхэлж байгаа боловч бороошиж, нар шарсан халуун өдрүүд ирэхгүй байгааг гайхах хүн цөөнгүй бий. Тэгвэл цаг агаарын, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор Монгол оронд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тус хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Гомболүүдэвтэй ярилцлаа.

-Танай хүрээлэнгийн уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааны хэлтэс нь ямар судалгаа хийж байгаа талаар яриагаа эхлүүлье?

-Уур амьсгалын өөрчлөлтийг үнэлэх, агаарын хэм, тунадас зэрэг үндсэн үзүүлэлтийг судлах, эдгээртэй холбоотойгоор ямар үзэгдэл, үйл явц болж байгаа талаар дүн шинжилгээ хийж, судалж байна.

-Дэлхийн дулаарлын улмаас уур амьсгал өөрчлөгдөж байгаа нь жирийн иргэнд хүртэл мэдрэгдэж, бүс нутгийн онцлогоос хамаараад дулаарал нэлээд явагдаж байгаа орны тоонд манай улс орох боллоо. уур амьсгалын өөрчлөлт дэлхийн хэмжээнд яаж явагдаж байгаа, энэ нөлөөлөл нь Монголд хэрхэн тусч байна вэ?

Эдгээр нь . П.Гомболүүдэв: манай оронд гамшигт үзэгдлийн давтамж ойртож байна

Хүн төрөлхтөн хүлэмжийн хийг нэмж ялгаруулсаар байгаа тохиолдолд агаар мандал дахь агууламж нь ихэссээр байх болно. Ингэснээр дэлхийн бөмбөрцгийн газар орчмын үе давхаргад нэмэлт дулаарал бий болгож байдаг. Яаж бий болгодог вэ гэхээр, газраас цацарсан цацрагийг хүлэмжийн хий шингээж аваад, буцааж цацруулалт хийх байдлаар үйл явц явагддаг. Агууламж ихэссэн учраас цацруулалт ихэсч, дэлхий нийтийн газар орчмын агаарын хэм нэмэгдэж байна. Сүүлийн 100 жилд дэлхийн бөмбөрцгөөр нь авч үзвэл дундаж температур 0.86 хэмээр нэмэгдсэн байна. Монгол орны байрлах газрын орчмыг аваад үзвэл, 2.2 хэмээр дулаарсан байна. Агаарын хэм дулаараад ирэхээр хур тунадас, салхи, чийг, даралт гэх мэт бүх үзэгдэлд өөрчлөлт орно. Энэ бүх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл дэлхийн орнуудад харилцан адилгүй байна.

-Манай орны хувьд 2.2 хэмээр дулаарсан гэлээ. энэ нь яаж гарсан үзүүлэлт вэ?

-Ерөнхийдөө Монгол орны нийт газар нутгийн температурыг жилийн хугацаагаар дунджилж гаргадаг. Цаг хугацаа болон орон зайн дундаж гэсэн үг. Манай орны хувьд 0 хэм байсан энэ үзүүлэлт нь 2.2 хэмээр дулаарч байна. Жилийн дундаж хэм баруун бүсэд хасах 5-6, говийн бүсэд нэмэх 5-6 хэм байдаг.

-Манайх жилийн дөрвөн улиралтай. гэтэл сүүлийн жилүүдэд зун нь хавар шиг, өвөл нь намар шиг гээд улирлыг тодорхойлоход бэрх болжээ. Зун дандаа л дулаахан бас бороотой байдаг бол одоо болтол олигтой дулаарч өгөхгүй юм. Мэргэжлийн хүний зүгээс үүний цаад учрыг тайлбарлаад өгөөч?

Дээрх хазайлтын өнцөг өөрчлөгдөж байж л улирал алга болох юм уу солигдох асуудал яригдана шүү дээ. Тэгэхээр дөрвөн улирлын аль нэг нь алга болж байгаа гэсэн асуудал байхгүй. Дэлхийг маш хүчтэй сүүлт од мөргөх зэрэг геофизикийн томоохон асуудлын улмаас тэр хазайлт өөрчлөгдөж болох юм. Энэ нь мэдээж бараг боломжгүй. Гэхдээ дөрвөн улирал дотроо өөрчлөгдөж байгаа зүйлүүд бий. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт нь газар орчмын дулаарал бий болгосны улмаас өвөл арваннэгдүгээр сард эхлэхдээ хасах 20 хэмээс эхэлдэг байсан бол хасах 18 хэмд эхэлдэг болж өөрчлөгдөх дүр зураг харагдаж байна.

-Улирал дотроо цаг агаар өөрчлөгдөж байгааг илүү тодорхой тайлбарлахгүй юу?

-Энэ өөрчлөлтөд хур тунадас, агаарын хэм зэргийн өөрчлөлт орно. Жишээлбэл, өвөл маш дулаан болсон. Толгой нүцгэн явахад чих хөлдөхөөр хүйтэн өвөл болдог байсан. Гэтэл сүүлийн үед толгой нүцгэн өвөлжиж болж байна. Байгалийн хэлбэлзлээс хамаарч халуун, дулаан, сэрүүн, хүйтэн цаг агаар хэвээр байх боловч ерөнхий чиг хандлага дулаарч байгааг илэрхийлэх нэг үзэгдэл бол дээрх жишээ.

Монголын хувьд өртөмхий газар нь өндөр өрөгтэй. Далай, тэнгисээс алслагдсан, экосистемийн хувьд эмзэг орон. Дэлхийн чийгтэй болон хуурай системийн завсрын бүсэд оршдог. Уур амьсгалд бага зэрэг өөрчлөлт явагдахад л экосистемийн шилжилт явагддаг. Орос Улсад гэхэд харьцангуй ойн нөөц ихтэй учраас экосистемийн нөлөөлөл бага. Манай улс цаг агаарын нөхцөл байдлаас ихээхэн хамаардаг газар тариалан болон нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг. Ийм учраас уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө хүндээр тусдаг. Манай оронд 1990 оны дунд үеэс уур амьсгалын өөрчлөлт мэдрэгдэж эхэлсэн. 2000 болон 2010 онд хүчтэй ган, зуд болсон. Үүнээс өмнө буюу 1940 онд ганцхан удаа ган, зуд ажиглагдсан байгаа юм. Энэ мэт гамшигт үзэгдлийн давтамж ойртох байдлаар мэдрэгдэж эхэлсэн.

 Дулаарсны улмаас ууршилт их үүсч, илүү хуурайших төлөв байдал Монголын уур амьсгалд ажиглагдаж байна.

-Дулаарал нь хүмүүст болон нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. өнгөрсөн тавдугаар сард гэхэд огцом хүйтэрч цас ороод тэгснээ хэт хуурайшиж түймэр гарлаа. ерөнхийдөө дулаарлыг агаарын хэм нэмэгдэх үйл явц гэж ойлгож болох уу?

-Олон жилийн дундаж агаарын хэм нэмэгдэж байгаа. Мөн байгальд гамшигт үзэгдлүүд болдог. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас эдгээр үзэгдлийн давтамж нэмэгдээд байна. Хэт халалт байгаль дээр болдог энгийн үзэгдэл. Гэтэл тэр нь өмнөхөөсөө илүү удаан хугацаанд явагдах зэрэг байдлаар илэрч байгаа юм. Цас их орох, шиврээ бороо ордог саруудад хүчтэй бороо орох зэргээр уур амьсгал тэр чигээрээ өөрчлөгдөхгүй боловч түүний улмаас үүссэн нөлөөллүүд бий болсоор байна. Өмнөх жилүүдтэй харьцуулбал мөн адил тавдугаар сард цас орж, хүйтэрч байсан тохиолдлууд бий. Гэхдээ энэ жилийн хувьд хүйтний үргэлжлэх хугацаа удаан байсан нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойг үгүйсгэх аргагүй.

-Эдгээр дүр зургийг өмнөх жилүүдтэй харьцуулбал ямар дүгнэлт гарч байх юм?

-Цаг агаарын хувьд л өнөө, маргаашийг ярина. Агаар мандал өөрөө хөдөлгөөнд байдаг учраас богино хугацаанд үргэлжилж, хувьсаж байдаг үзэгдэл. Гэтэл уур амьсгал нь цаг агаарын 20-30 жилийн дундаж үзүүлэлтийг авч үздэг. Тэгэхээр уур амьсгал, цаг агаар гэдэг нь ялгаж салгах ёстой ойлголтууд. Жилийн дундаж хэм хоёроор нэмэгдэж, хур тунадас долоон хувиар буураад байгаа. Сүүлийн 20-30 жилийн хугацаанд агаар мандлын гаралтай гамшигт үзэгдэл болох цасан болон шороон шуурга, хүчтэй салхи, үер, аянга, цахилгаан зэргийн давтамж хоёр дахин нэмэгдсэн.

-Ер нь судалгаа, мэдээллээ яаж гаргадаг гэсэн үг вэ?

-Зөвхөн энэ жил биш сүүлийн жилүүдэд байгалийн гамшиг нэмэгдсээр байгаа. 1940 оноос хойшхи 80 жилийн судалгаанд 2019 оны гээд ганц жилийн судалгаа бага хувь нэмэр эзэлнэ. Үүнээс хойш дахин 20 жил судалж байж, урт хугацааны судалгаа, мэдээлэл, туршлагын үр дүнд уур амьсгалын нөхцөл байдлыг дүгнэдэг юм.

-Дэлхийн дулаарал гэж удаан хугацаанд ярьж байгаа боловч сүүлийн жилүүдэд хүчтэй яригдах боллоо. одоо л зогсоож, барихгүй бол болохооргүй болсон гэнэ. энэ дулаарал огцом нэмэгдэх гээд байгаа юм уу?

- Иймээс Парисын хэлэлцээрт нэгдэж, хоёр хэмд дулаарлыг барих чиглэлээр ажиллаж байгаа. Хоёр хэмээс дээш дулаарвал, түүнийг дагасан хор уршиг ихэснэ.

-Монгол оронд хүлэмжийн хийн ялгарал их байгаа гэж ойлгож болох уу?

-Бага ч биш. Монголын хувьд өртөмхий газар нь өндөр өрөгтэй. Далай, тэнгисээс алслагдсан, экосистемийн хувьд эмзэг орон. Дэлхийн чийгтэй болон хуурай системийн завсрын бүсэд оршдог. Уур амьсгалд бага зэрэг өөрчлөлт явагдахад л экосистемийн шилжилт явагддаг. Орос Улсад гэхэд харьцангуй ойн нөөц ихтэй учраас экосистемийн нөлөөлөл бага. Манай улс цаг агаарын нөхцөл байдлаас ихээхэн хамаардаг газар тариалан болон нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг. Ийм учраас уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө хүндээр тусдаг. Манай оронд 1990 оны дунд үеэс уур амьсгалын өөрчлөлт мэдрэгдэж эхэлсэн. 2000 болон 2010 онд хүчтэй ган, зуд болсон. Үүнээс өмнө буюу 1940 онд ганцхан удаа ган, зуд ажиглагдсан байгаа юм. Энэ мэт гамшигт үзэгдлийн давтамж ойртох байдлаар мэдрэгдэж эхэлсэн. Түүнээс өндөр хөгжилтэй орнууд техник технологи гээд өөр бусад салбар нь мөн адил хөгжсөн, өөрийгөө хамгаалах чадвар өндөртэй. Бусад хөгжлөө даган ганд тэсвэртэй сорт гаргах, усжуулалтын технологи нэвтрүүлэх зэргээр цаг агаар, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үр дагаврыг давах чадвар өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, байгалиас үзүүлж буй нөлөөлөл бүх улс оронд ижил боловч Монголын хувьд нэрвэгдэх байдал илүү их байгаа юм. Тиймээс бид чадавхиа нэмэгдүүлж чадвал хохирол бага амсах бүрэн боломж бий. Анхаарахгүй бол амсах хохирол ихэснэ гэсэн үг.

-Хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад иргэдийн оролцоо бий юү. таныхаар уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх ёстой вэ?

-Урьдчилан сэргийлэхийн тулд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хувьсан өөрчлөгдөж байгаа орчиндоо дасан зохицох гэсэн үндсэн хоёр ажлыг хийх хэрэгтэй. Мал аж ахуй эрхэлж байгаа бол ашиг шимтэй үүлдэр гаргаж авах, бэлчээрийг сүйтгэхгүй байх зэргээр өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж болох юм. Боловсролын түвшингээ нэмэгдүүлж, амьдрах хэв маягаа өөрчлөх, сэргээгдэх эрчим хүчийг өдөр тутамдаа ашиглах гэсэн шийдлүүдийг хүмүүс ярьж байна. Манай улсын хувьд хүлэмжийн хийн ялгарлаа 14 хувиар бууруулна гэсэн амлалтыг хэдийнэ өгсөн. Хөгжиж байгаа орнуудыг өндөр хөгжилд хүрчихсэн орнуудтай харьцуулахад хөгжил бага учраас хүлэмжийн хийн ялгарлаа бууруулахад илүү боломж бий гэдэг. Гэхдээ хүлэмжийн хийг бууруулах асуудлын цаана тухайн улсын ард иргэдийн амьдрал бий. Манай улс гэхэд нүүрс түлэхгүй гээд шууд цахилгаан станцуудаа хорьчих юм бол иргэд нь дулаан гэрт амьдарч чадахгүй болно. Энэ мэт асуудлаас хүлэмжийн хийг шууд бууруулахад асуудал их.

-Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийг аймгуудаар нь ангилбал ялгаа гарч байна уу. Мөн одоогоор агаарын бохирдол хэр хэмжээнд байна вэ?

-Өндөр өрөгтэй баруун болон төвийн бүс нутгаар уур амьсгалын өөрчлөлт илүү эрчимтэй. Говь болон зүүн бүсээр эрчим арай сул байдаг. Өвөл цас их ордог учраас жаахан дулаарахад амьдрахад таатай нөхцөл үүсээд байгаа юм. Зун их халснаар хуурайшиж, гандах, шиврээ борооноос илүү усархаг бороо орж, үер буух зэрэг хэцүүхэн нөхцөлүүд үүснэ. Ингэснээр зуны улиралд их яригддаг мал аж ахуй, бэлчээр, тариалангийн асуудлууд хөндөгдөнө. Агаарын бохирдол нь хүлэмжийн хийг ялгаруулдаг. Ийм учраас урт хугацаанд агаар бохирдолтой явах юм бол уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлнө. Манай улсыг өвөл нь дэлхийд байхгүй бохирдолтой хот гэдэг. Зун нь бохирдол буурдаг гээд жилийн дунджаар үзүүлэлтийг тооцоход их агаарын бохирдолтой орны тоонд ордоггүй. Аймаг болгон тодорхой хэмжээнд агаарын бохирдолтой байна. Мөн агаарын бохирдлын асуудал эх газрын тогтоцтой холбогддог. Улмаар бохирдол тогтонги байж байх онцлогийг үүсгэдэг. Энэ нь нийслэл, аймагт ялгаагүй.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.